Ц.Энхтүвшин ("Таван цагариг" сонин)
"Голден стэйт уорриорз" багийн хамгаалагч Стефен Көрри "NBA All star game"-д 11 дэх удаагаа тоглохдоо 10 удаа гарааны тоглогчоор нэрлэгдлээ.
Мөн тэрбээр "Бүх оддын" тоглолтод хамгийн олон удаа оролцсон " дайчин", одоо тоглож буй НБА-ийн тоглогчдоос нэг багаас хамгийн олон удаа "Бүх оддын" тоглолтод оролцсон сагсчин болж байна.
Эдүгээ 36 настай, НБА-ийн дөрвөн удаагийн аварга, хоёр удаагийн MVP ( хамгийн үнэ цэнэтэй буюу шилдгийн шилдэг тоглогч), 2022 оны "Бүх оддын" тоглолтын MVP Стеф энэ улиралд 22.6 оноо, 6.3 дамжуулалт, 4.9 самбар дунджилж байгаа бөгөөд 151 удаа 3 онооны шидэлтээ амжилттай болгож( НБА-д дөрөвт), чөлөөт шидэлтээ 94 хувь гүйцэтгэн НБА-г манлайлж байгаа билээ.
NBA 2025 All Star game буюу НБА -ийн 74 дэх удаагийн "Бүх Оддын" тоглолт ирэх хоёрдугаар сарын 14-16-нд Сан Франциско хотын "Chase center" ( "Голден стэйт уорриорз"-ийн "гэр") -т болох юм.
Сэтгэгдэл ( 0 )