Ц.Энхтүвшин ("Таван цагариг" сонин)
National Basketball Association (NBA) буюу Үндэсний сагсанбөмбөгийн холбоо нь манай гарагийн сагсанбөмбөгийн хамгийн хүчирхэг, хамгийн шилдэг нь гэдэгтэй хэн ч маргахгүй биз.
Наян насыг бараг шүргэж буй ( НБА нь 1946 онд байгуулагдсан) НБА-д олон арван жилийн турш Америкийн тоглогчид давамгайлж ирсэн түүхтэй. Харин дэлхий "хавтгай" болсон өнөө үед ертөнцийн дөрвөн зүг, найман зовхисоос хамгийн шилдэг сагсчид НБА-г зорих болж, гадны ( Америкаас өөр улсад төрсөн) тоглогчдын тоо жилээс жилд өсч байна.
Энэ 2024-2025 оны улиралд гэхэд л 43 орны 125 тоглогч НБА-д байгаа нь рекорд амжилт юм.
НБА-д Канадын 21, Францын 14, Австралийн 13 сагсчин тоглож буй бол харин "Голден стэйт уорриорз" баг хамгийн олон гадаад тоглогчтой багт тооцогдож байна.
Одоогийн байдлаар "Алтан мужийн дайчид"-д Канад( Э.Уиггинс, Ж.Роу) Конго( Ж.Куминга), Бразил ( Ж.Сантос), Бахамын арлууд ( Б.Хилд), Холланд ( К.Пост), Герман ( Д.Шрөдер), БНХАУ ( К.Андерсон)гээд долоон орны найман легионер байна.
Мөн НБА-ийн хамгийн үнэ цэнэтэй, шилдэг тоглогчийн шагналыг ( MVP) сүүлийн зургаан жил гадны ( Америк бус) тоглогчид ( Грекийн Я.Антетокунпо хоёр, Сербийн Н.Йокич гурав, Камеруны Жоэл Эмбийд нэг удаа) хүртээд байгаа билээ.
Нэг үгээр бол НБА Америкийн бус дэлхийн лиг хэдийнэ болжээ.
Сэтгэгдэл ( 0 )