ХАРБИН-2025 I Биатлончид Яабулид бэлтгэл хангаж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 02 сарын 10

Д.Жаргалсайхан (Харбинаас мэдээлж байна)

БНХАУ-ын Харбин хотноо болж буй Азийн өвлийн спортын наадмын биатлоны баг тамирчдын албан ёсны бэлтгэл өнөөдөр (2025.02.10) 10:00 цагаас эмэгтэй төрөлд эхэлнэ. Харин эрэгтэйчүүд 13:00 цагт албан ёсны сүүлчийн бэлтгэлээ хийж, хоёрдугаар сарын 11-13-нд тэмцээндээ оролцоно. 

Монголын биатлоны дасгалжуулагч, тамирчид бууны хараа, тохируулга хийж, тэмцээний үеэр байг онч, мэргэн онох бэлтгэлээ хангасаар байна. 
 


Түүний хажуугаар нэг хариуцлагатай чухал ажил байдаг нь цаныг тестлэх, цанын тос тосолгоог тохируулах ажил байдаг. Биатлоны ҮШБ-тай сүүлийн хоёр жил хамтран ажиллаж буй Беларусь улсын вакс тосны мэргэжилтэн Вичеслав Зайяцев түүний гарын шавь болоод байгаа Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Бат-Эрдэнэ нар нь өглөө эртлэн босож, багийнхаа (Эрэгтэй-4, эмэгтэй-4 тамирчин) бүх цаныг цаг агаар, уур амьсгал, халуун хүйтнийг тохируулан тослож, тамирчидынхаа хурдан хөлгийг бэлдсээр байна.

Дашрамд тэмдэглэхэд, Монголын биатлоны шигшээ баг нь Азийн наадмын өмнөх нэгдсэн цугларалтаа Казахстан Улсад базаан, Яабули хотноо хоёрдугаар сарын 5-нд ирж, цаг агаарт дасан зохицох бэлтгэл хийж байгаа билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top