BIG BANG хамтлагийн G-Dragon алдарт Chanel брэндийн хавар, зуны загварын шоунд оролцохоор Парист иржээ. Тэрээр инстаграм хуудаснаа шинэ дүр төрх бүхий зургаа нийтэлсэн байна.
Минт буюу ногоон өнгөөр үсээ будаж, шинэ дүр төрхөө тодотгосон тэрээр загварын чиг хандлагыг тодорхойлогч нэгэн гэдгээрээ алдартай. Тиймдээ ч түүний энэхүү өөрчлөлт шүтэн бишрэгчдийнх нь анхаарлыг ихээр татаж, чөлөөт хэв маяг нь түүний дүр төрхөд тохирч байгааг дурдсан байна.
Түүний оролцсон MBC телевизийн "Good Day" реалити шоу энэ сарын 16-ны өдрөөс цацагдаж эхэлнэ. Тус шоу нь хит дуу бүтээхийн тулд олон төрлийн уран бүтээлчид хамтран ажиллаж буй тухай өгүүлэх аж. Төслийн продюсер болон голлох уран бүтээлчээр G-Dragon ажиллах бөгөөд түүний уран бүтээлүүд хэрхэн төрдөг болохыг уг шоунаас үзэх боломжтой аж.
Сэтгэгдэл ( 0 )