Жүжигчин Лили Коллинс болон түүний нөхөр Чарли МакДауэлл нар тээгч эхийн тусламжтайгаар анхны хүүхдээ өлгийдөн авчээ.
Тэрээр өөрийн инстаграм хуудаснаа "Эх дэлхийдээ тавтай морил. Гайхалтай сайн байсан тээгч эх болон энэ хугацаанд дэмжиж тусалсан бүх хүнд талархсан сэтгэлээ илэрхийлэх үг олдохгүй нь. Бид чамдаа саранд хүрээд буцаж ирэх хэмжээний их хайртай шүү..." хэмээх тайлбар бүхий бяцхан хүүгийн зураг нийтэлжээ.
“Emily in Paris” киноны од Лили Коллинсын тээгч эх болсон эмэгтэй энэ долоо хоногийн эхээр Хойд Калифорнид амаржсан болохыг эх сурвалж мэдээлсэн байна. Жүжигчин бүсгүй энэ жил 35 нас хүрч буй бөгөөд 2019 онд “Gilded Rage" киноны найруулагч 41 настай Чарли МакДауэллтэй зураг авалтын үеэр болзож эхэлжээ. Тэд 2020 оны аравдугаар сард сүй тавьж, 2021 оны есдүгээр сард Колорадо мужид хуримласан байна.
Сэтгэгдэл ( 0 )