Өмнийн шаргал говь, өргөн түмэн чуулсан “ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР"

2025 оны 02 сарын 04

Өмнөговьчууд байгаль экологи, ан амьтад, өвөрмөц зан заншил, уул уурхай гээд олон зүйлээрээ бахархаж, Монгол Улсын төдийгүй олон улсын анхааралд эерэг тусгалаа өгөх болсон. Түүний нэгэн амьд бодьгал болох дэлхийд нэн ховордсон хоёр бөхт тэмээг юу юуны өмнө нэрлэнэ. Тиймдээ ч өмнөговьчууд үнэт эрдэнэ болсон сүргээрээ бахархаж “Түмэн тэмээний баяр”-ыг уламжлал болгон зохион байгуулаад 26 жилийн нүүр үзжээ. Тэмээ бол нүүдэлчдийн соёлын нэгэн томоохон цөм бөгөөд тэмээ дагасан уламжлалт өв соёлыг дэлхий нийт үзэхээр зорих болсны нэгээхэн жишээг өмнийн шаргал говийг зорьж ирсэн зочдын уур амьсгалаас харж болно. Тэмээ бол нүүдэлчин түмний дархлаа, монголчуудыг даяаршлын шуурганд авч үлдэх цөөн зүйлийн нэг.  

Өмнөговь аймаг нь тэмээн сүргийнхээ тоогоор улсдаа тэргүүлдэг төдийгүй сүргээ өсгөн үржүүлж, ахуй амьдрал, уналга эдэлгээнд хэрэглэж, эрүүл мэндэд нэн тустай ингэний сүү, бусад зүйлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна уяж сойн уралдуулдаг эртний өвөрмөц уламжлалтай ард түмэн.

Тэгвэл хоёрдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулсан “Түмэн тэмээний баяр”-т олон улсын тэмээ судлалын холбоодын эрдэмтэн төлөөлөл, Австрали улсын тэмээний холбоо, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган, Монгол Улсын яам тамгын газрын төлөөлөл, ус нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд гэх мэт олон зочид төлөөлөгч баярыг зорин иржээ. Тус аймаг нь 15 сумтай бөгөөд сум бүрийн төлөөллүүд гэр барьж, нутгийн бренд бүтээгдэхүүн, тэмээний гайхамшгийг зочид төлөөлөгчдөд танилцууллаа. Мөнхүү уг арга хэмжээний хүрээнд тэмээтэй спортын тэмцээн уралдаанаас гадна мөсөн сурын харваа, уран зургийн үзэсгэлэн, тэмээтэй холбоотой бүтээлийн үзэсгэлэн, эрдэмтэд судлаачдын хэлэлцүүлэг, гар урчуудын үзэсгэлэн худалдаа, сонгодог урлагийн тоглолт зэрэг олон арга хэмжээ зохион байгуулсан нь урьд жилүүдийнхээс ч өргөн дэлгэр болсныг харуулна. Энэ үеэр аймгийн Засаг дарга болон зарим зочдын сэтгэгдлийг сонссон юм.

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат: ”ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР” УРЬД УРЬДЫНХААС ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЛОО
 
Өмнөговь аймгийн томоохон эвент арга хэмжээний нэг “Түмэн тэмээний баяр” өргөн дэлгэр сайхан болж байна. Энэ жилийн “Түмэн тэмээний баяр”-ыг хоёрдугаар сарын 1-3-ны өдөр зохион байгуулж байгаа нь тэмээг цастай, жавартай үед уралдуулдаг учиртай. Өнөө өвөл өвс ургамал сайхан өнтэй болж байгаа ч уул хадаараа цастай тэмээ уралдахад маш тохиромжтой цаг үе тохиосон. Манай баярыг зорин ирсэн гадна дотны зочдын тоо, сэтгэгдлийг харж байхад жилээс жилд өргөн дэлгэр болж байгааг харуулсан хэрэг. “Түмэн тэмээний баяр”-ыг сонирхолтой болгож байгаа олон зүйл бий. Тухайлбал, энэ үеэр тэмээтэй холбогдох гэрэл зургийн болон уран зургийн үзэсгэлэн, тэмээний ноос үс болон бусад зүйлээр урласан бүтээлүүд, Гурван сайхан уулын домгоор хийсэн бүтээлүүд гэх мэт олон арга хэмжээг зохион байгуулж байгаагаараа онцлог. Анх удаа мөсөн харвааг зохион байгуулснаар олон мэргэн харваачид наадмыг зорин ирлээ. Аймгийн сумд маань бүгд ирж өөр өөрсдийн гэр бараагаа барьж, тэмээтэй холбоотой эд зүйлсээ дэлгэж байна. “Түмэн тэмээний баяр”-ыг аймгийн төсвөөс 100 орчим сая төгрөг гарган зохион байгуулдаг. Хамгийн гол нь энэ үеэр дэлгүүр хоршоо, зочид буудал, шатахуун түгээх станц болон бусад жижиг дунд үйлдвэрлэгчдийн орлого өсөж, чамгүй хэдэн тэрбум төгрөг олдог болсон. Энэ жилийн баяраас анзаарч харсан зүйл гэвэл бид одоо нэгэнт жуулчид татаад эхэлчихсэн учраас Нисэх буудлаа олон улсын зэрэглэлтэй болгох ойрын ажил байна. Ер нь бол Нисэх буудлаа олон улсын зэрэглэлтэй болгох ажил явж байгаа. Холбогдох яам тамгын газар, Иргэний нисэхийн байгууллагын төлөөлөлтэй уулзсан. Өөр бусад ажлаа амжуулаад ирэх зургаадугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.

Аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар: ӨМНӨГОВЬД ТЭМЭЭ СУДЛАЛЫН ТӨВ БАЙГУУЛНА

“Түмэн тэмээний баяр”-аар Мөсөн сурын харвааг анх удаа зохион байгууллаа. Манай баярт гадна дотны жуулчид олон иржээ. Бид сүү цагаан идээний баярыг тэмээний баяртай давхар зохион байгуулдгаа уламжлал болгож, тэмээн поло зохион байгууллаа. Үүнээс гадна Европын холбооны улсууд, Араб гээд олон улсаас хэвлэл мэдээллийн байгууллагууд, имфлүүзэрүүд ирсэн байна. Өнгөрөгч 2024 онд Өмнөговь аймаг 30 гаруй мянган жуулчин хүлээн авсан. Эдгээр жуулчдын 22 мянга нь Солонгосоос ирсэн. Тэгэхээр Нисэх буудлаа олон улсын зэрэглэлтэй болгочихвол шууд жуулчин хүлээн авах боломжтой юм. Мөн  Ингэний хуурай сүү боловсруулах үйлдвэрийг Дэлхийн банкны санхүүжилтээр хувийн хэвшилтэй хамтраад байгуулсан. Үүнийг дэлхийн зах зээлд гаргана. Тэмээний ноос боловсруулах үйлдвэр байгууллаа. Тэмээ судлалын төвийг байгуулна гэж төлөвлөөд явж байна.

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган: ТЭМЭЭ МОНГОЛЧУУДЫН ТҮҮХЭНД ЯМАР ТОМ БАЙР СУУРЬ ЭЗЭЛДЭГ ЮМ БЭ

Урьд өмнө би өөр газар тэмээ унаж үзсэн. Энд ирээд унаж үзээгүй байгаа ч унаж үзнэ. Тэмээ бол харахад нүд баясгасан, сүрлэг үзэсгэлэнтэй амьтан юм. Миний хувьд “Түмэн тэмээний баяр”-т анх удаа ирж байна. Энэ өв соёл, аж ахуй нь монголчуудын баялаг түүхэнд тэмээ ямар том байр суурь эзэлдэг юм бэ гэж хэлмээр байна. Энэ баяр дээр гадны олон жуулчин ирж оролцож байгааг нүдээрээ харлаа. Монгол Улсын баялаг түүх, өвөрмөц соёлыг олон улсад үзүүлж харуулах сонирхолтой байдаг хүний нэг нь би. Баяр дээр ирээд монголчууд энэ өв соёлоо цааш түгээн дэлгэрүүлэх, өвлөн үлдээх тал дээр ямар ажил зохион байгуулж байгаа юм гэдгийг анхааралтай ажиглалаа. Үүнийг түгээн дэлгэрүүлэхийн төлөө ямар нэг зүйл хийнэ. 
 
“ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР” МӨСӨН СУРААР ХҮРЭЭГЭЭ ТЭЛСЭН НЬ ЗОЧДЫН ТООГ НЭМЭВ

Говь нутгийн бахархал дэлхийд ховор хоёр бөхт тэмээ, тэмээн соёлыг түгээн дэлгэрүүлэх гадаад, дотоодын аялагчдыг татах “Түмэн тэмээний баяр” арга хэмжээ амжилттай болж өндөрлөв. Эвент арга хэмжээнд Монгол өв соёлыг агуулсан тэмцээн, уралдаан олон арга хэмжээ зохион байгуулсны нэг нь “Мөсөн сурын харваа”-ны тэмцээнээр төрлөө нэмсэн явдал юм. Тиймдээ ч Монгол Улсын өнцөг булан бүрээс онч мэргэн харваачид ирж цэц мэргэнээ сорин өрсөлдсөн. Мөн үеэр “Саранбай харваа”-ны эмэгтэй төрөл, “Тэмээтэй харваа”-ны тэмцээн анх удаа болсон юм.

ХУРДАН ТОРОМНЫ УРАЛДААНЫГ БАЯНЛИГЧҮҮД ӨНГӨЛЛӨӨ

“Түмэн тэмээний баяр”-ын Хурдан торомны уралдаанд газар газрын хурдан 54 тором уралдаж, Баянхонгор аймгийн Баянлиг сумын аймгийн Алдарт уяач С.Өлзийн ягаан тором түрүүлэв. Мөнхүү уг уралдааны аман хүзүүнд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Аймгийн алдарт уяач М.Түвшинжаргалын шар тором, Айргийн гуравт Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Сумын алдарт уяач Т.Хосбаатарын улаан тором, Айргийн дөрөвт Гурвантэс сумын Аймгийн алдарт уяач Б.Цолмонгийн ягаан тором, Айргийн тавд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Аймгийн алдарт уяач Ц.Эрдэнэчимэгийн хар тором хурдалж наадамчин олныг цэнгүүллээ.

ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭР

Өмнөговь аймгийн уугуул Монголын урчуудын эвлэлийн гишүүн, СТА зураач Ө.Эрдэнэбулганы бие даасан “Флоренцийн дэг сургууль” үзэсгэлэн аймгийн Хөгжимт жүжгийн театрт дэлгэгдэн, өргөн олны нүд сэтгэлийг баясгалаа. Уг үзэсгэлэнг “Түмэн тэмээний баяр” арга хэмжээний хүрээнд олны хүртээл болгож байгаагаа дуулгаж байсан. Зураач Ө.Эрдэнэбулган нь Итали улсын Флоренцийн урлагийн академийг сурч төгссөн цор ганц Монгол зураач бөгөөд түүний бүтээл дэлхийн 1000 гаруй хөрөг зураач оролцсон уралдаанд шилдэг 20 бүтээлийн нэгээр шалгарч байсан. Энэхүү гайхалтай бүтээлээ нутгийн зон олон, уран зураг сонирхогчдод толилуулахаар үзэсгэлэндээ авч ирсэн нь олны анхаарлыг татаж байсан юм.
 
ИРГЭД, ГАР УРЧУУД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ БОРЛУУЛЖ АШИГ ОЛОВ

“Түмэн тэмээний баяр”-ын арга хэмжээний нэгэн чухал хэсэг бол иргэд, гар урчуудын үзэсгэлэн худалдаа байдаг. Энэ жилийн үзэсгэлэн худалдаа морь барианы газарт баярын турш явагдаж, иргэд чамгүй ашиг олсон юм. Ийнхүү “Ингэний айрагны баяр-Өмнөговьд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаанд тэмээний сүү, ноос, түүхий эдээр хийсэн төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнээс гадна гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнүүдийг дэлгэн худалдан борлуулжээ. Хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ үзүүлж буй иргэд нэг асарт үйлчилгээг үзүүлэхээр зохион байгуулсан нь зочид төлөөлөгчдөд ихээхэн таалагдав. 

ТЭМЭЭНИЙ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

"Түмэн тэмээний баяр" эвентийн хамгийн чухал арга хэмжээний нэг бол "Монголын тэмээний тогтвортой хөгжлийн боломж хэлэлцүүлэг юм. Энэхүү хэлэлцүүлэгт орон нутгийн удирдлага, Монгол, Австри, Арабын эрдэмтэд, судлаачид, 15 сумын тэмээчин бүсгүйчүүд оролцож, монголын тэмээн аж ахуйг хөгжүүлэх, аялал жуулчлал, экосистемд үзүүлэх нөлөө зэрэг олон чухал асуудлыг хөндөж ярилцлаа. Өмнөговьчууд цаашдаа тэмээн аж ахуйг хөгжүүлэх, тэмээчдээ түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэмээчдийн  орлогыг нэмэгдүүлэх орон нутгийн бодлогоо шинэ түвшинд гаргаж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэж байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.32) 2025 оны 02 сарын 05

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

S(66.181.177.63) 2025 оны 02 сарын 04

ANUSDI80955877

0  |  0
Ш(66.181.180.124) 2025 оны 02 сарын 04

Найр наадамаа зогсоож ажилаа хийгээч. Сэдддорж нь өдөрт 5 дээл сольж өисөөп нүүрс тендерийн мөнгөөр баяжсанаа гайхуулав. Энэ энхбаь хийж чадахгүй юм байна. Огцрох өргөдөлөө өгөөд яввал таарна.

Top