BIG BANG хамтлагийн дуучин G-Dragon 11 жилийн дараа гаргаж буй бие даасан цомог болох "Ubermensch" цомгоо танилцууллаа. Уг цомог түүний гурав дахь бие даасан цомог болж байна.
Тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан цомгийнхоо тизер бичлэгийг цацсан бөгөөд уг цомог энэ сарын 25-наас эхлэн худалдаанд гарах аж. Удаан хугацааны турш завсарласан түүний шинэ цомогт шүтэн бишрэгчид нь болон урлаг судлаачид хүлээлт өндөр байгаагаа илэрхийлсэн байна.
Цомгийн нэр болох "Ubermensch" нь Фридрих Ницшегийн гүн ухааны нэр томъёо юм. "Супер хүн", "Хүн төрөлхтнөөс гадуур" гэх утгыг илэрхийлэх уг үг нь өөрийн хил хязгаарыг давж чадсан нэгнийг илэрхийлдэг байна.
G-Dragon 2024 оны 10-р сард "POWER" дуугаа цацсан бол 11-р сард нь хамтлагийн гишүүд болох Тэ Ян, Дэ Сон нарын хамт "HOME SWEET HOME" дуугаа цацсан нь одоог хүртэл чартуудыг тэргүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )