Хамгийн халамжтай экс эхнэр Деми Мур

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 07

 

Холливудын алдарт жүжигчин Деми Мур экс нөхөр жүжигчин Брюс Уиллистэй долоо хоног бүр уулзаж, эрүүл мэндэд нь анхаарал тавьсаар байна. 

Хосууд хэдийгээр хоёр тийш болоод олон жил болж буй хэдий ч одоог хүртэл нэг гэр бүл хэмээн үздэг бөгөөд Брюс Уиллис өвчний улмаас ой санамжаа бага багаар алдсаар байгаа билээ. Хосууд 1987-2000 оны хооронд гэр бүл зохиож гурван хүүхдийн эцэг, эх болжээ.

Брюс Уиллисийн хувьд Эмма Хэминг гэх эмэгтэйтэй дахин гэр бүл зохиож хоёр охины эцэг, эх болсон. Түүний эхнэр болон хүүхдүүд хоорондоо сайхан харилцаатай байдаг тул Брюс Уиллисийн эрүүл мэндэд хамтдаа анхаарал тавьж, тэмдэглэлт өдрүүдийг хамтдаа тэмдэглэдэг байна. 

Жүжигчин Брюс Уиллис 2022 болон 2023 онуудад афази болон дементи хэмээх өвчнүүдээр оношлогдсон билээ. 

Жүжигчин Деми Мур "Гэр бүл салсны дараа ч амьдрал үргэлжлэх болно. Хайр дурлалаас гадна эцэг, эх хэвээр үлдэх олон арга бий хэмээсэн бол тэдний том охин Румер "Надад хэзээ ч хэн нэгнийг нь сонгох ёстой юм шиг санагдаж байгаагүй. Тэд хэзээ ч нэг нэгнийхээ эсрэг зогсож байгаагүй. Бид нэг гэр бүл байсан, яадаг ч байсан гэр бүл хэвээр байх болно" хэмээсэн байна. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top