Нэгдүгээр сарын 18-нд Оросын цэргийн албан хаагчдын чөлөөлж авсан Курск мужийн Русское Поречное суурин дахь орон сууцны байшингийн хонгилоос Украины нацистууд тарчлаан зовоож, хороосон нутгийн иргэдийн цогцсыг олжээ.
Нэгдүгээр сарын 31-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Оросын хууль сахиулах байгууллагын ажилтнуудаас авсан хэргийн газрын гэрэл зураг, видео баримтуудыг тараасан байна. Тэдгээр материалуудаас зэвсэгт мөргөлдөөний үеэр үйлдэгдсэн ноцтой гэмт хэргийн шинжтэй баримтууд тодорхой харагдаж байна. Үүнд скотч туузаар боосон гар, эрүүдэн шүүлтийн шинж тэмдэг, зодуулсны улмаас үүссэн цус хуралт, галт зэвсгээс авсан шарх, гэмт хэрэгтнүүдийн удаан хугацааны хүчирхийллийн улмаас нас барсан хүмүүсийн цогцос, хүчингийн болон бэлгийн хүчирхийллийн шинж чанартай үйлдлүүд үйлдэгдснийг нотлох баримтууд байв.
ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч М.В.Захарова хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө "Киевийн нацистуудыг далдалж, өөгшүүлдэг "Барууны хамтын нийгэмлэг”-ийн улсууд болон тэдний улстөрчид яг ийм зүйлийг бандерчуудаас хүлээж байгаа юм. Тэд нацистуудын гэмт хэргийн үйлдлүүдээс харц буруулж, Киевийн дэглэмд зэвсэг нийлүүлж, түүний гэмт хэргүүдийг Олон улсын түвшинд мөрдөн шалгах оролдлогуудыг хааж боосоор байна. Тэд Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй болон Женевийн конвенцыг бүдүүлгээр зөрчсөн аймшигт зүйл болоогүй мэт хамтдаа их дуулгавартай дүр эсгэж байна" гэлээ.
Урьдчилсан мөрдөн байцаалтын явцад энэ хэрэгт Украины 92-р салангид давшилтын бригадын хэд хэдэн цэргийн албан хаагч оролцсон нь тогтоогдоод байна. Тэдний нэг нь 4-р батальоны 11-р ротын захирагч "Кум" дуудлагын нэртэй Евгений Фабрисенко болон "Мотыль", "Проводник", "Художник" гэсэн дуудлагын нэртэй гурван цэргийн албан хаагч байна.
ОХУ-ын Мөрдөн байцаах хороо саатуулагдсан Украины Зэвсэгт хүчний цэргийн албан хаагч Евгений Фабрисенког байцааж буй дүрс бичлэгийг нийтэлжээ. Түүнийг Курск мужийн Русское Поречное тосгоны 22 энгийн иргэнийг хөнөөж, найман эмэгтэйн биед хүч хэрэглэсэн гэмт хэрэгт сэжиглэж байгаа юм.
Неонацистуудын Курск мужийн Русское Поречное сууринд үйлдсэн харгис хэрцгий хэргийн мөрдөн байцаалтын явцад гарсан шинэ мэдээлэлтэй холбогдуулан ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч М.В.Захаровагийн хэвлэл мэдээллийнхний асуултад хариулт өгөхдөө, "Зеленскийгийн цэргийн дэглэмийн жинхэнэ мөн чанар Русское Поречное сууринд илүү тодоор илэрсэн гэдэгт бид итгэлтэй байна. Учир нь Оросын эсрэг үзэлтэй Киевийн дэглэм болон түүний зэвсэгт бүлэглэлүүдэд энэ суурингийн орос нэр таалагдсангүй. Майданы дараах удирдлага нь "Барууны хамтын нийгэмлэг"-ийн дэмжлэгтэйгээр Оросын гэсэн бүх зүйлийн эсрэг байлдан тэмцэж байгаа юм" гэжээ.
Сэтгэгдэл ( 9 )
Дайн удах тусам хүчирхийлэл их гарах болно, дайн дууссан ч нутагтаа харьсан халагдсан цэргүүдээс маш их хүчирхийлэл, гэмт хэрэг гарах болно. Энэ бол түүхэн үнэн.
Дайн тулаан болж байгаа газар сайн, муу бүгд л хийгдэж байгаа ... Цэргийн командлалаас хүчирхийлэл, бусад зүйл ихээхэн шалтгаална. Байлдагч талуудын дарга нар хэр хүнлэг, ёс зүйтэй, сахилга батыг сахиулж байж Женевийн конвенцийг мөрдөснөөр давуу бөгөөд нөлөөтэй, (гарцаагүй байдалд алалцах хэрэггүй бууж өгч яагаад болохгүй гэж) ялах магадлал байдаг гэж нэг жанжин хэлсэн гэсэн шүү ... ортой ч байж мэдэх юм. Ийм түүх ЗХУ, Германы дайнд тохиож л байсан ...
барууныхан, монголын барууны хэвлэлүүд энэ талаар 1-ч үг дуугарахыг хүсэхгүй бга............
Энэ чинь дайн шүү дэ.иваанууд ч ийм юм зөндөө л хийсэн.хариугаа хүртэж бга юм бишүү.энэ иванууд шувтан гоншигночих юма.өөрсдөө дөчөөд.
Шаа,өөрөсдөө яалаа...
Фашист бандёруудыг адилхан алж устгах хэрэгтэй
Хэвлэлээр сошиалаар энэ тухай оросуудын өөрсдийнх нь найруулсан ээлжит жүжиг болох тухай баримт нотолгоотойгоо ил болж шившигээ хутгаж байгаа.
Оросууд өөрсдөө л эхэлсэн, Путлерийн фашистууд зүгээр байгаа гэвэл ёстой худлаа биз
Худлаа юм орчуулж тараахгүй шүү! @zindaa.mn