Уран сайхны сэтгэлгээ нь хүний сэтгэхүйн гайхамшигтай үйлдлийн нэг. Дээд зэргийн хоосон чанартай бөгөөд хийсвэрлэг зүйл юм. Шинжлэх ухаанч сэтгэлгээ шиг бодит байдал, юмс үзэгдлээс сэдэл авч ургуулан бодож “амилуулдаг” ч амьдралд яв цав тохирох буюу бүрэн нотлогдох үнэн биш. Хамгийн гол нь хүнд үнэмшил өгч, сэтгэлийг нь ховсдон хөтөлсөөр мууг шигшүүлж, сайныг шүтэн бишрүүлж гоо сайхнаар цэнгүүлдэг. Энэ чанараараа сургамж хайрлах юм уу ухаарал өгдөг хэрэг. Уран сайхны сэтгэлгээг гоо сайхнаас ангид авч үзэх аргагүй.
Чухамдаа уран сайхны сэтгэлгээ нь гоо сайхнаар амилдаг хэрэг. Яруу найраг, дуу хөгжим, уран зураг, бүжиг, жүжиг, уран зохиол нь уран сайхны сэтгэлгээгээр, гоо зүйн хуулиар бүтээгдэж буй болдгийг хүмүүс андахгүй. Энд хувь уран бүтээлчийн авъяас, билиг чанар, хийсвэр сэтгэлгээ буюу фантаз онцгой үүрэгтэйг бас мэднэ. Тухайн уран бүтээлч тэдгээр төрмөл өгөгдөл бүхнээ уран сайхны сэтгэлгээндээ дүүрэн шингээж туурвил зүйгээ оновчтой “дэглэж” чадаагүй бол бүтээл нь “хуурай“ болдог гэм бий. Товчоор хэлэхэд хүний сэтгэлийг ховсдон хөтөлж, гоо сайхнаар цэнгүүлэн, бодол ухаарал хайрлах “шид”-гүй болно.
Орчин үед уран сайхны сэтгэлгээний мөн чанар, гоо зүйн хууль категорийг төдий л ойшоохгүй орхиж, бүтээлийнхээ өгүүлэмж, дүрээ зориудаар бохир ахуй ганцаардал, уйтгар, хорио цээр рүү юм уу үхэл түлхэж “гаж”-аар амилуулах нь олширлоо. Амьдралд зовлон зүтгүүр, баяр жаргал, адал явдал дүүрэн ч хүн хувь тавилан, заяа төөргөө даган туулдагтай нэгэн адил уран бүтээлийн дүр хичээн зохиомол ч үүсмэл орон цагийнхаа хэв шинжийг хадаглан амьдралын тэмцлийн зам мөрөө дагах учиртай. Гэтэл учир шалтгааныг тодорхой гаргалгүйгээр зохиолын баатар буюу дүрээ зовлон руу албаар “түлхэж“, заваан үйл хэрэгтэй хутгаж хутгаж хүний сүг болгох юм уу, хүүрийн газраар тэнэдэг, нас эцэслэсэн нэгнээ дуудаж энэлж шаналсан, эсвэл бүтэлгүй хайр дурлалаас болж уйлж гонгиносон амьтан болгож уран сайхны ямар ч шүншиггүй, бодол ухаарал олгох шидгүй зүйл болгон дуусгах явдал газар авах шинжтэй. Эсвэл энэ цагийн жудаг мөсөө алдсан, өнгө мөнгөний шуналд урхидуулсан хүний заваан муухай явдлыг уран сайхны боловсруулалт хийлгүй, тэр чигээр нь хүчирхийлэл аллагын үндэс болгон дүрсэлж шуугиан дэгдээхийг хичээнэ.
Энэ нь нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж айдас, түгшүүр төрүүлэх юм уу, хүнд итгэх итгэлийг алдруулж байгаа ба цаашлаад залуу үеийнхэнд муу муухай зүйл хийх сэдэл өгч байгаа нь нууц биш. Үүнийг үзэл бодлоо илэрхийлэх нь хуулиар тогтоосон хүний эрх гэдгээр халхлахыг оролдох нь ёс зүйгүй хэрэг.Урлаг, уран зохиолд натуриалист арга барил байдаг ч тэгтлээ завааруулах нь цээртэй. Дедектив бүтээлд ч уран сайхны боловсруулалт хийж давс хужрыг тааруулах шаардлага бий. Уран сайхны боловруулалт гэгчийг ямар нэг үзэл суртлын үүднээс хуулиар тогтоож өгдөг байсан үе өнгөрсөн ч урлаг, уран зохиолын өөрийнх нь зүй тогтол, мөнх чанар нь хүссэн хүсээгүй шаарддаг. Хүний сэтгэл жолоогүй, сэтгэлгээ хязгааргүй ч урлагийн бүтээл туурвиж байгаа хүн гоо зүй хийгээд ёс зүйн категорийг үл ойшоовол бүтээл нь ямар ч үнэ цэнэгүй зүйл болон хоцорно. Монголын нэрт зохиолч В.Инжиннаашийн хэлсэнчлэн “Хүний сэтгэлийг хөдөлгөхгүй бол хөнгөн бийр хөшихийн хэрэг юун”. Ямар ч төрлийн бүтээлийн “Хүний сэтгэлийг хөдөлгөх“ увидас, нууц нь уран сайхан хийгээд гоо зүйн боловсруулалтандаа байдаг.
Зарим залуу уран бүтээлч нар уран сайхан, гоо зүйн боловсруулт сайтай, гүн ухааны болон сэтгэлгээний том бүтээл туурвина гээд философийн олон урсгалын “манан”-д төөрч өрөөл бусад байтугай өөрөө ч ойлгохгүй юм бүтээж буй нь тун омтогхон хэрэг. Төрийн шагналт зохиолч Ц.Доржготов нэгэн бичвэртээ “Ер нь би нийгмийн бохирын слесарь шиг хүн байгаа юм. Ойлгошгүй гүн ухаантан болох бохирын слесарь явахаас амархан. Учир нь өөрөө ч ойлгохгүй юм биччихээд хэн ч хүрч ухаарахгүй суут сэтгэгч болно” гэж ёгт утгаар бичсэн нь нэгийг хэлнэ. Тэгэхлээр гүн ухаан шингээж, далдлах аргаар бичих нь чухал ч уран сайхны сэтгэлгээний шим суулгаж эс чадваас хэн ч ойлгохгүй, гоо сайхны таашаал өгөх хувьгүй бүтээл болж хоцрох нь тодорхой байна. Урлаг, уран зохиолын салбарынхан “уран” гэсэн тодотголтой, “бүтээлч” гэсэн алдрыг зүүж яваа билээ. “Уран “гэсэн тодотголд “урладаг” гэсэн санаа шингэмэл. Урлана гэдэг нь уран сайхны сэтгэлгээ буюу ургуулан бодоод гоо сайхнаар нээн гаргах эрдэм юм. Ийм эрдэмдээ эзэн болохын тулд уран сайхны сэтгэлгээ буюу гоо сайхнаар амилуулах ухааны гүн рүү яргалтай. Ингэж чадаж гэмээнэ аливаа уран бүтээл гэрэл гэгээ, хайр энэрэл, нигүүсэл, ариусал, итгэл найдварын яруу цогц болон хүртээгддэг.
Саяхан Японы залуухан эмэгтэй зохиолч Нобелийн шагнал хүртлээ. Тэр өөртөө “Хайр гэж юу юм бэ?, Хүн яагаад хүндээ хэрцгий догшин хандана вэ?, Ядарч зовохын учир шалтгаан юунд байна вэ?” зэрэг асуултыг өөртөө тавьж, мөн чанарыг ойлгохыг хичээж, хүний зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрсээр түүнийгээ зохиол бүтээлдээ шингээж гоо сайхнаар амилуулж чадсанаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн зохиолч болжээ. Би түүний эрэл бол хайр, энэрэл нигүүслийн эрэл байжээ гэж бодсон. Хайр бол ямар ч харанхуйд, мөс шиг хүйтэн ахуйд ч гэсэн илч гэрлээ хадаглан ёлтойж байдаг од бөгөөд тэтгэн хөгжөөж чадвал мунхаг харанхуйн мөсийг хайлуулж, гэрэл гэгээг ургуулж, урам зоригийг сэлбэж орчлонг гэрэлтүүлэх шидтэй юм.
Тэгэхээр уран сайхны сэтгэлгээ болон гоо зүй гэгч нь бусдыг хайрлах хайрыг хад нэвтлэн ургуулж, харанхуйг сүлэн гийгүүлж, харгис хатууг зөөллөн буйлуулах арга зүй үл шавхагдах ундарга гэж болмоор. Энэ шидээр амилсан урлагийн бүтээл бол хүнд гоо зүйн таашаал эдлүүлж, ухаарал хайрлан бүх зүйлд эвсэг зөөлөн зохистой хандах сэтгэлийн боловсролыг хүртээж, амьдрах гээчийн утга чанарыг ойлгуулна. “Амьдрахын учрыг ойлгоогүй бол амьд явснаа мэддэггүй“ гэж үг бий. Энэ эмгэнлээс зайлуулах билиг чанар нь урлагийн бүтээлд л шингэмэл байх учиртай. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Н.ДАВААДАШ
(Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн)
Сэтгэгдэл ( 2 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00