Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж гэмтэл учруулах хэрэг цөөнгүй бүртгэгдэж байна. Өнгөрсөн нэг сарын хугацаанд энэ төрлийн гэмт хэрэг 1090 бүртгэгджээ.
Тухайлбал, хоёрдугаар сарын 9-ний өдөр гэхэд 29 настай эрэгтэй Э нь зүс таних М-тэй согтуурсан үедээ зодолдож баруун хөлийг хугалсан хэрэг гарчээ. Мөн 29 настай эрэгтэй Л нь хамт архи ууж байсан эмэгтэй А-гийн толгой руу төмрөөр цохиж хүнд гэмтэл учруулсан бол иргэн Г нь найз Б-д зодуулж үүдэн шүдээ хугалуулсан зэрэг нийт 18 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
Энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдах, хормын төдий уур бухимдлаа тэвчихгүй бусадтай үл ойлголцсоноос үүдэн гарчээ. .
Иймд иргэн та ганцхан хормын уураа тэвчиж, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж бие биедээ хүндэтгэлтэй хандаж, өөрийн болон бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэснээр эрүүгийн хариуцлага хүлээж, сэтгэл санаа, эрүүл мэнд, санхүүгийн хувьд хохирч үлдэх эрсдэлээс сэргийлж болохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )