МХБХ-нд FIFA-гийн төв аудит хийгдэж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 02 сарын 11

МХБХ-ны санхүүгийн үйл ажиллагаанд FIFA буюу Олон улсын Хөлбөмбөгийн Холбооноос онлайн аудит хийж байгаатай холбоотойгоор санхүүгийн ямар нэгэн гүйлгээ хийхгүй байна.

Онлайн аудитын шалгалт энэ сарын 10-нд эхэлсэн бөгөөд ажлын 7-8 хоногийн хугацаанд үргэлжлэх юм. 

Энэ талаар FIFA-гаас ирүүлсэн албан бичигт, “FIFA нь BDO аудитын компанийг (өмнөх жилийнхтэй ижил) ирэх Төв аудитын шалгалтыг хийхээр томилсон бөгөөд 2025 оны 2 дугаар сарын 10-наас эхлэн 7-8 ажлын өдрийн хугацаанд уг шалгалтыг явуулахаар төлөвлөж байна.

Энэхүү үйл явц нь харилцан ойлголцлын үндсэн дээр явагдах бөгөөд та бүхэнд шаардлагатай тайлбарыг гаргах боломж олгоно гэдгийг онцлон тэмдэглэж байна” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu