Допингийн шинжилгээнд хамруулсан 64 бөхийн нэрийг зарлалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 02 сарын 11

Монгол Улс нь олон улсын гэрээ, конвенц, тунхаглал, Дэлхийн допингийн эсрэг кодыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн (WADA) заавар, зөвлөмжийн дагуу Допингийн хяналтын хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас мэдээллээ.

Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 376 дугаар тогтоолоор баталсан "Допингийн эсрэг үндэсний дүрэм"-ийн дагуу, Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага (МҮДЭБ)-ын санаачилгаар үндэсний бөхийн тамирчдаас явцын буюу тэмцээний бус үеийн допингийн хяналтыг хэрэгжүүлж эхэлжээ.

2024 оны арваннэгдүгээр сараас эхлэн сар бүр 15 сорьц авах төлөвлөгөөний дагуу шинжилгээг зохион байгуулж, сорьцыг ХБНГУ-ын Дрезден хотын Допингийн Анализ болон Спортын Биохимийн Институт (IDAS)-д шинжлүүлэхээр явуулжээ.

2025 оны хоёрдугаар сарын байдлаар нийт үндэсний бөхийн 64 тамирчнаас допингийн шинжилгээ авсан бөгөөд уг хяналтын үйл ажиллагаа цаашид тогтмол үргэлжлэх болно гэж Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдлээ.

Допингийн шинжилгээнд хамрагдсан 64 бөхийн нэрс

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dd(71.205.4.58) 2025 оны 03 сарын 13

Shinjilgeenii barildaanii daraa shuud avsan biz dee Beltgeliin zaaland ochij shinjilgeenii avdag ni, hen negniig huselteer shinjilgee avdag ni hunii erhiig zerchil shuu

1  |  0
Dd(71.205.4.58) 2025 оны 03 сарын 13

Shinjilgeenii barildaanii daraa shuud avsan biz dee Beltgeliin zaaland ochij shinjilgeenii avdag ni, hen negniig huselteer shinjilgee avdag ni hunii erhiig zerchil shuu

1  |  0
Оаххахх(202.9.40.130) 2025 оны 03 сарын 13

Нам төрийг Хүссэн ч эс хүссэн ч С.Амарсайхан дарга удирдаж сайд нарын зөвлөлийн дарга болноо.

1  |  0
Зочин(139.5.217.198) 2025 оны 03 сарын 13

Уг нь хэнээс допинг илэрсэнийг зарлавал зүгээрсэн, хэрэгт дуртай улсад хэн хэнээс шинжилгээ авсан нь сонин биш, хэн хэнээс допинг илэрсэн нь л сонин ш дээ, кк

1  |  0
Close menu