Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх айлчлалын наана, цаана

2025 оны 02 сарын 12

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Харбин хотноо 2025 оны Азийн өвлийн наадам энэ сарын 7-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Олон улсын спортын арга хэмжээг зохион байгуулах уламжлалын дагуу, Хятад улс нь хөрш орнуудын нэр хүндтэй улс төрчид, удирдагчдыг уг наадмын нээлт эсвэл хаалтын ёслолд оролцохыг урьжээ. Уг арга хэмжээний нээлтийн ёслолд оролцохоор Хятад улсад хүрэлцэн ирсэн гадаадын удирдагчдын дунд Брунейн Султан Хажи Хассанал Болкиах Муиззаддин Ваддаулах, Киргизстаны ерөнхийлөгч Садыр Жапаров, Пакистаны ерөнхийлөгч Асиф Али Зардари, Тайландын ерөнхий сайд Паетонтарн Шинаватра, Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблейн дарга Ву Вон-шик нар багтсан байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Азийн өвлийн наадмын хаалтын ёслолд оролцоно. Монгол Улсын Засгийн газраас мэдээлснээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 13-15-ны өдрүүдэд БНХАУ-д хийх айлчлалынхаа үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Ерөнхий сайд Ли Чян болон Хятадын бусад удирдагчтай уулзана. Энэ нь түүний 2022 оны хоёрдугаар сар, 2023 оны зургаадугаар сар, 2024 оны 11 дүгээр сард хийсэн айлчлалын дараах дөрөв дэх удаагийн айлчлал болох бөгөөд Харбин хотод анх удаагаа зочлох гэж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар “Ерөнхий сайдын Хятадын удирдагчидтай хийх уулзалтын гол сэдэв нь хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, аялал жуулчлал, агаарын бохирдол гэх мэт  байх болно” гэж мэдэгдэв. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гуо Жиакун, Лин Жиан нар Л.Оюун-Эрдэнийн айлчлалын өмнө хэлэлцэх асуудлын талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан ч хоёр улс олон салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх амлалттай байгаагаа мэдэгдсэн байна.

Монгол Улсын Засгийн газар энэ сарын 5-ны өдөр ээлжит хуралдаанаараа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Зам тээврийн сайд нарт “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурахыг зөвшөөрсөн байна. Энэхүү хэлэлцээр нь 16 жилийн турш гацсан төмөр замын холболтын төслийн хувьд чухал үе шат болно. Гашуунсухайт-Ганцмодны Монгол-Хятадын хил дамнасан төмөр зам 2009 онд анхлан яригдаж эхэлсэн боловч уул уурхай эрдэс баялгийн хөгжил, төмөр замын царигийн маргаан, Монгол Улсын засгийн газрын тогтворгүй байдал зэрэг олон асуудлаас болж байнга саад учирч ирсэн. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 2-нд Хятад, Монгол хоёр төмөр замын хил дамнасан гүүрийг хамтран барихаар хэлэлцээр байгуулснаар төсөл дахин эхэлсэн. Үүний зэрэгцээ Монгол Улс хил дамнасан төмөр замыг УИХ-ын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028  оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан 14 мега төсөлд нэрлэж, тус төмөр замыг хэрэгжүүлэхэд шинэ түлхэц өгөх үндэс суурийг тавьжээ.

Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн Хятад улсад хийсэн өмнөх айлчлалын үеэр буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 5-нд хоёр тал хамтарсан барилгын ажлын тухай дагалдах хэлэлцээрт гарын үсэг зурсан.

Монгол Улсын Ерөнхий сайд хил дамнасан төмөр замыг барих ажлыг хариуцах “Чайна Энержи”, China Energy Investment Corporation-ы удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Ерөнхий гүйцэтгэх захирал Лю Гуоюэтэй уулзав. Хоёр тал Гашуунсухайт-Ганцмодны хил дамнасан төмөр замын төслийн талаар санал нэгдэв. 12-р сарын 25-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг цааш ахиулах зорилгоор Монгол Улсын Их Хуралд өргөн барив.

Урьдчилсан зураг төслийн дагуу Гашуунсухайт-Ганцмодны хил дамнасан төмөр зам нь нийт 8081 метр урттай, үүнээс 5441 метр нь гүүрэн байгууламжтай байна. Тус төмөр зам нь UIC 60 ган рийлсээр баригдах ба нэг өргөн цариг (1520 мм), нэг стандарт цариг (1435 мм) гол замтай байх аж. Олон нийтэд мэдээлснээр төмөр замын төслийг нийт 976 тэрбум төгрөгөөр (283 сая ам.доллар) төрийн өмчит “Эрдэнэс Таван Толгой” ХК санхүүжүүлэхээр болжээ. “Чайна Энержи” (China Energy) болон түүний охин компаниуд энэ оны дөрөвдүгээр сард хил дамнасан төмөр замын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буй аж.

Монгол Улсын засгийн газрын гишүүд Гашуунсухайт-Ганцмодны хил дамнасан төмөр замын төслийн хэрэгжилт нь бусад хил дамнасан төмөр замуудыг дутууг нөхөх боломжтойг мэдэгдэж байна. Уг төсөл бүрэн хэрэгжиж ашиглалтад орсноор жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай болох ба Монгол Улсын нүүрсний экспортын 55-60 хувийг тээвэрлэх боломжтой болно. Засгийн газар уг хил дамнасан төмөр зам ашиглалтад орж, бусад арга хэмжээний үр дүнд Монгол Улсын нүүрсний экспорт жилд 120 сая тонн гаруй болж, нэг хүнд ногдох ДНБ 10000 ам.долларт хүрч өсөх боломжтой гэж үзэж байгаа. Харьцуулбал, Монгол Улс 2024 онд 83.7 сая тонн нүүрс буюу хамгийн ихээр экспортолсон бөгөөд, 2023 онд нэг хүнд ногдох ДНБ нь 5838 ам.доллар байсан. Өнгөрсөн онд Монгол Улсын Хятад руу экспортолсон нүүрс бараг 83 сая тоннд хүрч огцом өссөн нь 2023 оны 70 сая, 2022 оны ердөө 31 сая тоннтой харьцуулахад мэдэгдэхүйц өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн Монгол Улс өнгөрсөн жилүүдэд Тавантолгойн уурхайгаас Хятад хүртэл 240 км төмөр зам барьсан. Гэсэн хэдий ч уг төмөр зам хилийн орчим тасалдаж, цаашхи хил дамнасан зам тээврийг ачааны машинаар үргэлжлүүлэх шаардлагатай болдог. Монгол Улсын засгийн газар Гашуунсухайт-Ганцмодны хил дамнасан төмөр замын төсөл хэрэгжсэнээр Хятад улстай хийх нүүрсний борлуулалт улам өснө гэдэгт итгэлтэй байна.

Монгол, Хятад хоёр улсын хамтын ажиллагааны өөр нэг чухал чиглэл бол аялал жуулчлал, иргэдийн солилцоо юм. Цар тахлын дараах эдийн засгийн хямралыг үл харгалзан, Хятад нь Орос, Өмнөд Солонгос орнуудтай зэрэгцэн Монгол Улсад ирэх гадаад жуулчдын томоохон эх үүсвэр хэвээр байна. 2024 онд Монгол Улсад аялсан ойролцоогоор 727 мянган жуулчны бараг 177 мянга нь Хятад улсаас ирсэн байна. БНХАУ-ын албан ёсны мэдээгээр цар тахлаас өмнөх 2018 онд Хятад улсад аялсан гадаад жуулчдын тоогоороо Монгол Улс эхний аравт буюу бүр нарийвчлавал эхний долоод бичигдэж байв.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Минжуань хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монгол Улс, Хятад болон бусад орноос гадаадын жуулчдыг татах зорилгоор “Years to visit Mongolia”, “GoMongolia” зэрэг санаачилгыг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн БНХАУ өөрийн иргэдээ Монгол Улс руу аялахыг идэвхтэй дэмжиж байгаа” хэмээн онцолжээ. Тэрбээр 2024 онд авсан арга хэмжээнүүдээс дурдахдаа, Хятад, Монгол хоёр улс “Олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээж, наймаас доош суудалтай тээврийн хэрэгсэл зорчих автозамын хилийн боомтуудыг нээж, нэг өдрийн хил дамнасан аяллыг сэргээж, нислэгийн чиглэл, захиалгат нислэгийг нэмэгдүүлж, төлбөр тооцоог хөнгөвчлөх нөхцөлийг бүрдүүлсэн” гэж онцолсон байна. Гэсэн хэдий ч Элчин сайд Шэн Минжуань үүний сацуу Монгол Улсад зорчлох Хятад жуулчдын тоо одоо хүртэл “Харьцангуй бага” байгааг цохон тэмдэглэв.  Тэрбээр үүний шалтгааныг Монгол Улс Хятад улсын иргэдэд визгүй зорчих болон виз авах хялбаршуулсан журам хэрэгжүүлдэггүйтэй холбоотой гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Мөн тэрбээр Монгол Улсын иргэд БНХАУ-д 30 хоног хүртэлх хугацаанд визгүй зорчих эрхтэй байдгийг дурджээ. Төгсгөлд нь тэрбээр “Бид Монгол Улс хятад жуулчдад зориулан визний журмыг хөнгөвчлөх бодлого баримтална гэдэгт найдаж байна” хэмээн хэлсэн байна.

Монгол Улс жуулчлах нөхцлийг хөнгөвчлөх энэ чиглэлд тодорхой алхмуудыг авч ирсэн. Тухайлбал, 2023 оноос хойш Хятадын энгийн гадаад паспорттай иргэд Монгол Улсад цахим виз мэдүүлэх онлайн системийг ашиглах боломжтой болжээ.

Монгол Улсад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хятад улсад удахгүй хийх айлчлал нь Монгол-Хятадын хил дамнасан төмөр замын хэлэлцээр болон нүүрсний борлуулалтын томоохон гэрээг олон нийтийн анхааралд авчрав. Хятад улс руу нүүрс экспортлохдоо нүүрс хулгайлсан, хээл хахууль авсан гэх мэдээллээс болж 2022 оны 12 дугаар сард Монгол Улсад өргөн хүрээний хариуцлага нэхсэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдаж байсан билээ. Монгол Улсын Засгийн газар уг асуудлыг шийдвэрлэхийн тулд 2023 онд Авлигатай тэмцэх шинэ стратегийг хэрэгжүүлж эхэлсэн хэдий ч нүүрсний экспорт нь өнөөг хүртэл маргаан дагуулсан халуун сэдэв хэвээр байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хятадад хийх энэхүү айлчлал нь Монгол Улсын хувьд дотоод улс төрийн эгзэгтэй үетэй давхцаж байна. Учир нь өвлийн улиралд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод агаарын температур эрс хүйтэрдэг. Гэр хороололд амьдардаг хүн амын дийлэнх нь орон гэрээ дулаацуулахын тулд сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг. Энэ байдал нь агаарын бохирдол, хорт утаа үүсгэдэг бөгөөд энэ нь хүүхэд болон эмзэг бүлгийн иргэдийн эндэгдэл нэмэгдэх, угаартахад нөлөөлж буй гол хүчин зүйл болж байна.

Агаарын бохирдлоос үүдэлтэй эндэгдэл, үүнтэй холбоотой нийгэм, хүний эрхийн асуудлуудыг үндэслэн Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу болон Монгол Улсын парламентын бусад гишүүн Ерөнхий сайдыг огцруулах, албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлаар хуулийн процедур эхлүүлж гарын үсэг цуглуулж эхэлсэн. Нийгэм, хүний эрхийн асуудлууд, тухайлбал агаарын бохирдол, замын түгжрэл, авлига, төрийн байгууллагын бүтээмж чадвар сул байгаа зэрэг нь Монгол Улсад олон нийтийн дургүйцлийг төрүүлж, үүний улмаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэр хүнд унахад хүргэсэн. Дотоод дахь эдгээр улс төрийн нөхцөл байдал, динамик нь түүний Хятад дахь дипломат ажиллагаанд хэрхэн нөлөөлөхийг харах л үлдлээ.

Ч.Сумъяа

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(139.5.219.103) 2025 оны 03 сарын 13

ТРАМП ШИГ ЭДИЙН ЗАСГАА МЭДДЭГ БИЗНЕС ХҮН Л БАЙХГҮЙ ЮМ ДАА .ЭНЭ УЛСАД. ЭСВЭЛ ТӨЛӨВЛӨГӨӨТ ЭДИЙН ЗАСАГ ГАДАРЛАДАГ ЭСВЭЛ ЭДИЙН ЗАСАГ ОГТ ГАДАРЛАДГҮЙ ХҮМҮҮС ТӨРД ГАРАХ ЮМ. УЛС ТӨРЧ БАЙГААД ЯВАХГҮЙ БОЛЖЭЭ ЭНЭ УДИРДЛАГЫН ЕРТӨНЦӨД.

1  |  0
DR. ADITYA(105.113.18.202) 2025 оны 03 сарын 13

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

1  |  0
DR. ADITYA(105.113.18.202) 2025 оны 03 сарын 13

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

1  |  0
Зочин(202.9.40.250) 2025 оны 03 сарын 13

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

1  |  0
Зочин(202.9.40.250) 2025 оны 03 сарын 13

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

1  |  0
mnbvcб(176.66.87.78) 2025 оны 03 сарын 13

Анханаас н нарийн царигтай байсан бол ...женко болон оросын хорлол...

1  |  0
ZOCHIN(180.150.80.19) 2025 оны 03 сарын 13

ER N BOL ERUNHII SAIDAA MONGOL HUN BUHEN DDEMJDEG BH NLSHUUDEE...TEDNII BURUU ZUVIIG TUUH SHUUH N HAMGIIN ZUVSHDEE...

1  |  0
бб(202.9.40.53) 2025 оны 03 сарын 13

Нэг мужийн захирагч шиг жилдээ 4-6 удаа Бээжин орэ байх юм.

1  |  0
Зочин(202.9.40.250) 2025 оны 03 сарын 13

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

1  |  0
Close menu