Дугуйчин С.Жамбалжамц Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 17

Тайланд улсын Питсанюлок, Пичит гэсэн хоёр хотод засмал замын дугуйн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-16-нд болов. Тэмцээний эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаанд 22 орны 72 шилдэг дугуйчин өрсөлдсөн бол манай улсаас С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Б.Идэрболд нар өрсөлдлөө. 171.9 км-ын зайн энэ уралдаанд Үндэсний шигшээ багийн тамирчин Сайнбаярын Жамбалжамц хүрэл медаль хүртсэн бол БНХАУ-ын тамирчин алт, Тайландын тамирчин мөнгөн медаль хүртжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top