Талийгаач Ким Сэ Руны аав охиныхоо үхэлд юүтүбэр залууг БУРУУТГАЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 19

 

Өмнөд Солонгосын жүжигчин Ким Сэ Рун энэ сарын 16-ны өдөр Сөүл дэх гэртээ нас барсан байдалтай олдсон билээ. Талийгаачийн оршуулах ёслол өнөөдөр болж байгаа бөгөөд талийгаачийн аав охиныхоо үхэлд юүтүбэр залууг буруутгаж буйгаа мэдээлжээ. 

Талийгаачийн оршуулах ёслолд жүжигчин Ким Бу Ра, AB6IX хамтлагийн гишүүн Пак Ү Жин, "The Man from where" кинонд хамтран тоглосон жүжигчин Вон Бин, Хан Су Хи, AKMU хамтлагийн И Чан Хёг, И Су Хён, Жан Сон Гю зэрэг алдартнууд хүрэлцэн ирж талийгаачид хүндэтгэл үзүүлжээ. 

Мөн хамтран ажиллаж байсан жүжигчид нь түүнд цахим хуудсаараа дамжуулан хүндэтгэл үзүүлэн эмгэнэл илэрхийлсэн бөгөөд цахим орчинд бусдыг гутаан доромжлохгүй байхыг мөн уриалж эхэлжээ. Талийгаачийг амиа хорлон нас барсны дараа цахим орчинд бусдыг гутаан доромжлох нь ямар нөлөө үзүүлдэг талаар хэлэлцүүлэг өрнүүлж эхэлсэн ба талийгаач уг асуудлаас үүдэн амиа егүүтгэсэн байж болзошгүй гэх таамаглал газар аваад байна. 

Талийгаачийн аав оршуулгын үеэр түүний хувийн амьдралын талаар цахим орчинд бичлэг оруулсан юүтүбэр залуу түүнийг амиа хорлоход голлох нөлөө үзүүлсэн хэмээн ярьжээ. Тэрээр "Бид хуулийн дагуу арга хэмжээ авахаар шийдсэн, тэр дундаа Хэвлэлийн ёс зүйн консулд гомдол гаргаж, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохоор төлөвлөж байна" гэжээ. 

 

 

Уг юүтүбэр талийгаачийн тухай хэд хэдэн удаагийн бичлэг нийтэлж байжээ. Тухайлбал өнгөрөгч нэгдүгээр сард түүний хуримын сэдэвтэй зураг авалтыг шүүмжилсэн видео нийтэлсэн бол өмнө нь санхүүгийн хүндрэлээс болж кофе шопод ажиллаж байгаа гэх видеог мөн олон нийтэд цацсанаар жүжигчин бүсгүй олон нийтийн зүгээс их хэмжээний эсэргүүцэлтэй тулгарч байсан аж. Эдгээр бичлэгүүдийг үзсэн Ким Сэ Рун маш их стресстэж, сэтгэл санаагаар унасан тухай түүний ойр дотнынхон мөн дурдсан байна. Талийгаачийг нас барсан гэх мэдээлэл цацагдсаны дараа уг юүтүбэр жүжигчин бүсгүйн талаар нийтэлсэн бүхий л бичлэгүүдээ устгажээ. 

 

 

Жүжигчин Ким Сэ Руны хувьд 2001 онд хүүхдийн хувцасны моделиор энтертайнмент салбарт хөл тавьж байжээ. 2009 онд "A Brand New Life" киногоороо жүжигчний карьераа эхлүүлж, Каннын кино наадмын улаан хивснээ алхсан хамгийн залуу солонгос жүжигчин болж байв.

Үүний дараа "The Man from Nowhere" тулаант, триллер төрлийн кинонд тоглосон дүрээрээ алдаршиж, 2014 онд "A Girl at My Door" кинонд дүр бүтээж энтертайнмент ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн болжээ. Гэсэн хэдий ч 2022 оны тавдугаар сард Сөүлийн өмнөд хэсэгт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хажуугийн цахилгаан үүсгүүр мөргөсөн осол гаргасан. 

Үүнээс үүдэн жүжигчний карьер нь уналтад орсон. 2023 онд дэлгэцнээ гарсан "Bloodhounds" кино дахь түүний ихэнх хэсгийг нь хассан бол SBS телевизийн олон ангит киноноос хасагджээ. Тухай оныхоо дөрөвдүгээр сард дахин кинонд тоглохоор болсон ч түүнийг цахим орчинд шүүмжилсээр байсан тул эрүүл мэндийн асуудалтай болж, дүрээсээ татгалзсан байна. Үүний дараа талийгаач "Guitar Man" кинонд дүр бүтээсэн нь түүний хамгийн сүүлд тоглосон уран бүтээл болон үлджээ. 

Талийгаачийн хувьд өөрийн харьяа агентлаг болох Gold Medalist агентлагт 700 сая вонын өртэй байсан болохыг холбогдох эх сурвалж мэдээлсэн байна. 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(139.5.217.82) 2025 оны 03 сарын 13

VANAGN SEKSYGR80955877

1  |  1
баяраа(103.140.10.209) 2025 оны 03 сарын 13

маш харамсалтай R.I.P

1  |  0
S(139.5.217.82) 2025 оны 03 сарын 13

ANUSDI80955877

1  |  0
S(139.5.217.82) 2025 оны 03 сарын 13

ANUSDI80955877

1  |  0
Top