Жүжигчин И Жи А гэр бүлийнхнээсээ холбоогоо тасалсан гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 21

 

Жүжигчин И Жи А-ийн гэр бүлийнхэнтэй холбоотой дуулиан олны анхаарлыг ихээр татаад байгаа билээ. Уг асуудлаас үүдэн И Жи А эцэг, эхээсээ холбоогоо тасалсан байна. 

Энэ тухай хийсэн мэдэгдэлдээ тэрээр "Сайн байцгаана уу. И Жи А байна. Сүүлийн үед гараад байгаа асуудалтай холбогдуулан өөрийн байр сууриа хуваалцах гэсэн юм. Удаан хугацааны турш болгоомжилж, тунгаан бодсон. Хожимдсон ч гэсэн хариуцлага хүлээж, асуудлыг засаж, залруулах нь зүйтэй гэж үзэж байна. Тиймээс хэцүү ч гэсэн зоригтойгоор дуугарч байна. 

Өөрийн байр сууриа хожимдож илэрхийлж буйдаа хүлцэл өчье.

Гэр бүлтэй минь холбоотой баримтуудаас:

Би 18 нас хүрч, тусдаа гарснаас хойш аав, ээжээсээ санхүүгийн дэмжлэг авч байгаагүй. Гэр бүлийн хүнд, хэцүү түүхээс болж би тэдэнтэй 10 гаруй жил харилцаагаа тасалсан. Сүүлийн үед гэр бүлийн өв залгамжлалтай холбоотой маргаан, шүүх хурал, газар өмчлөх тухай маргааны тухай би огт мэдээгүй, мөн оролцоогүй. 

Өвөөгийн маань Японыг дэмжсэн үйл ажиллагаатай холбоотой маргааны тухай:

Өвөө маань намайг хоёр настай байхад хорвоог орхисон болохоор тэр хүний тухай ямар ч дурсамж надад байхгүй. Тиймээс Японыг дэмжиж ажилладаг байсан талаар нь мэдэлгүй өссөн. 

2011 онд л нэг нийтлэл уншиж байхдаа энэхүү асуудлын талаар олж мэдсэн. Үүнийг шалгахын тулд би Солонгос судлалын хүрээлэнд олон удаа очиж, холбогдох материалтай танилцаж, асуудлыг судласан. Түүний үйлдлүүдийг зөвтгөх боломжгүй гэж би үзэж байна. Маргааны гол төв болсон Аньян хотын газрыг Японы эзлэн түрэмгийллийн үед авсан бол үүний төрийн мэдэлд буцаан өгөх ёстой гэдэгт би хатуу байр суурьтай байна. 

Эцэст нь:

Би өмнө нь өвөөгийнхөө талаар ямар нэгэн мэдэгдэл хийж байгаагүй, гэр бүлээрээ дамжуулан өөрийгөө сурталчилж байгаагүй. Гэтэл цахим сүлжээнд намайг өвөөгийнхөө талд орж байна гэх утга бүхий буруу ташаа мэдээлэл цацагдсан. Тийм биш, үүнийг засаж, залруулахыг хүсэж байна. 

Эцэст нь би өвөөгийнхөө түүхэн алдааг гүнээ ухамсарлаж, үр удам нь болсон хүний хувьд чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Түүхийн үнэн мөнд хүндэтгэлтэй хандаж, хариуцлагаа ухамсарлан амьдрах болно. Баярлалаа" гэжээ. 

Түүний төрсөн эцэг дүү нартайгаа Аньян дахь газрын асуудлаар хуулийн маргаан үүсгээд байгаа бөгөөд уг газар нь 35 тэрбум воноор үнэлэгджээ. Энэхүү газрыг И Жи А-ийн аав хуурамч бичиг баримт үйлдэн хувьдаа авсан нь маргаан дагуулаад байгаа аж. Уг асуудлаас үүдэн И Жи А эцэг, эхээсээ холбоогоо тасалсан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu