“Цолны хишиг”-ийг энэ жилээс сэргээн олгоно

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 22

 

Монголын үндэсний бөхийн холбооны 2024-2025 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу сүүлийн жилүүдэд тасраад байсан улсын цолтой ахмад бөхчүүдэд олгодог “Цолны хишиг”-ийг энэ жилээс сэргээн олгоно.

Холбооны удирдлагын бүртгэлийн маргаан, ковид цар тахал, Монгол бөхийн өргөөний их засвар тохижилт, өргөтгөлийн барилгын ажлаас шалтгаалан тасраад байсан “Цолны хишиг”-ийн журамд зохих өөрчлөлтүүдийг оруулсан бөгөөд энэ жилээс эхлэн жил бүр тогтмол олгохоор төлөвлөсөн.

Иймд 60-аас дээш настай улсын цолтой ахмад бөхчүүд 02.27-ны өдөр 14:00 цагт Монгол бөхийн өргөөндөө хүрэлцэн ирж “Цолны цолны хишиг”-ээ авна уу.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.109.142.78) 2025 оны 03 сарын 13

chijgiin guzeenuud urgelj unegui tejeelgehees uur chaddag yum gej bdag yum bolov u

1  |  0
Close menu