Dj Koo Тайвань дахь үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаанд зогсоож байгаа тухай тус улсын ET Today мэдээлжээ.
Тэрээр шоу тоглолт болон хэвлэлийн бага хурал, фэн уулзалт зэрэг олон нийтийн арга хэмжээнүүдээ тодорхойгүй хугацаагаар зогсоосон бөгөөд уй гашуугаа дийлэхгүй байгаа тул эдгээр арга хэмжээгээ цуцалсан байна.
Талийгаач эхнэр Барби Сюгийн оршуулах ёслолын дараа талийгаачийн гэр бүлийнхний хамтаар Тайваньд иржээ. Энэ тухайгаа тэрээр "Би Барби дээр хэзээд очих боломжтой газар байхыг хүсэж байна" гэжээ.
Одоогоор энтертайнмент ертөнцөд хэзээ буцаж ирэх нь тодорхойгүй байгаа DJ Koo сэтгэлийн шаналалаа эдгээсний дараа шийдвэрээ гаргах бодолтой байгаа тухайгаа мөн хуваалцсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
Үнэхээр харамсалтай юм боллоо.
Аргаггүй.дээ.Сэтгэл гдг хэцүү