А.Миеэгомбо: Тодорхойлох газаргүй гээд уран бүтээлчдийг ОРХИЖ болохгүй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 02 сарын 24

Найруулагч А.Миеэгомбо өөрийн цахим хуудаснаа дараах сэтгэгдлийг хуваалцжээ. 

Түүний "Жил бүрийн цагаан сар, наадмын өмнө бүр би "Монгол Улсын Гавьяат жүжигчин" цолоо хүртэх ёстой ч хүртээгүй олон жил болж буй Өлзийн Наранбаатар, Очирбатын Оюун, Намсрайн Ялалт, Сүхээгийн Ариунбямба гэдэг энэ дөрвөн сайхан уран бүтээлчээ хүлээдэг. Даанч тодорхойлох газар үгүй гээд бусдад нь өгдөг бололтой юм билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар дүрэм журам, зарчим ярихаасаа улдаар ийм тохиолдолд хэрхэн яаж шийдэх вэ, гарц гаргалгаа юу байна гэж шийдэл хайдаг баймаар санагдана. Ийм байдлаар ард түмний уухайлан дэмжихүйц маш олон хүн зүй бусаар үлдэн хоцорч байгаа шүү! Дотор нь ажилладаг улсууд байвал Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар гуайд дуулгана биз ээ" хэмээн бичсэн энэ байр суурьтай олон мянган үзэгчид санал нийлж байгаагаа уламжлан, сошиал орчинд түгээж байна.
 


Дашрамд сонирхуулахад, XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Улсын драмын эрдмийн театр (УДЭТ)-ын жүжигчин Ж.Оюундарийг театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлэн Монгол Улсын төрийн дээд шагнал “Ардын жүжигчин” цолоор, УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүү, О.Гэрэлсүх нарыг театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлэн, Монгол Улсын төрийн дээд шагнал “Гавьяат жүжигчин” цолоор шагнахаар болсныг Драмын театраас мэдээлжээ. 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
O(202.9.46.121) 2025 оны 03 сарын 13

1  |  0
O(202.9.46.121) 2025 оны 03 сарын 13

1  |  0
O(202.9.46.121) 2025 оны 03 сарын 13

1  |  0
Иргэн(66.181.176.98) 2025 оны 03 сарын 13

Ариунбямбыг нутгийн зөвлөл, эсвэл Лу хймгаас тодорхойлох хэрэгтэй.

1  |  0
Zochin(202.9.46.57) 2025 оны 03 сарын 13

Hvvxdiin duuchin narantsetseg hvnd ter gaviyaat ogooch. Noen soliolt ooroo dugarj boldoggvi yum uu ?

1  |  0
Цэцэг(66.181.180.218) 2025 оны 03 сарын 13

АЖ эзэндээ арай томджээ. Бямбацогтод гавьяат өг!!!

3  |  0
в(202.126.89.49) 2025 оны 03 сарын 13

ардын жүжигчин арай ахдаж байна аа

3  |  0
Close menu