Азийн шилдэг DJ нар STEPPE ARENA-д чуулна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 24

 

Steppe arena, Steppe amusement-н хамтран SOLAR ECLIPSE хэмээх Азийн шилдэг DJ нарын шоу тоглолт зохион байгуулж, электро хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэх гэж байна. 

Дэлхийн алдартай клубууд болон томоохон хөгжмийн фестивалиуд дээр өөрсдийн сетүүдийг танилцуулдаг дэлхийн шилдэг DJ нар ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр их хотын залуусыг доргиох болно. 

Тоглолтод: 

  • BILIGUUDEI (MN)
  • BONGBONGQUAYQUYA (VN)
  • DI LINH (VN)
  • DJ HI-C (JP)
  • DJ MARIA (JP)
  • DJ NASA (CN)
  • MANIKK (VN) нар оролцож өөрсдийн өнгө төрхийг илэрхийлэх уран бүтээлүүдээсээ толилуулна.

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Solar Eclipse  цахим хуудсаар авах боломжтой бол тасалбарыг ticket.mn -ээр дамжуулан худалдан авах боломжтой. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu