Сагсчин Б.Билгүүнд Гавьяат тамирчин цол хүртээлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 27

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна. 

XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын шигшээ баг болон "Хасын хүлэгүүд" багийн тамирчин Б.Билгүүнд Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээлээ. 

Тэрбээр ийнхүү тоглож байх хугацаандаа Гавьяат тамирчин болсон анхны сагсан бөмбөгч, сагсан бөмбөгийн спортоос тодорсон гурав дахь Гавьяат тамирчин боллоо. 

Б.Билгүүн шагнал гардсаныхаа дараа "Энэ хүндтэй шагналыг гардахдаа надтай хамт авах ёстой Т.Санчир найзыгаа бодож байлаа. Найзад минь удахгүй Гавьяат тамирчин цол хүртээх байх" хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байв. 
 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочид(103.57.92.235) 2025 оны 03 сарын 13

Б.Билгүүнд баяр хүргэе. Дараа нь Т.Санчирт уйгагүй сайхан зүтгэсэн хүүд гавъяат өгөх байх гэж бодоцгоож байна. Амжилт

1  |  0
S(66.181.176.175) 2025 оны 03 сарын 13

ANUSDI80955877

1  |  0
S(66.181.176.175) 2025 оны 03 сарын 13

ANUSDI80955877

1  |  0
S(66.181.176.175) 2025 оны 03 сарын 13

ANUSDI80955877

1  |  0
Close menu