Олон улсын шатрын холбооны 2024-2025 оны эмэгтэйчүүдийн Гран-При тойргийн тэмцээний III цуврал Монакогийн вант улсын Монте-Карло хотноо хоёрдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, хөшгөө хаалаа.
Эмэгтэйчүүдийн Гран-При нь зургаан цуврал тойргийн тэмцээнээс бүрддэг бөгөөд дэлхийн 20 шилдэг шатарчин 10, 10-аараа гурван цуврал тэмцээнийг сонгон оролцдог системтэй.
Цувралын эцэст хамгийн өндөр оноо цуглуулсан хоёр шатарчин 2026 оны Дэлхийн аваргын төлөөх өрсөлдөгчийг сонгон шалгаруулах тойргийн тэмцээнд оролцдог гэдгээрээ онцлогтой байдаг.
Эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах матч тэмцээний цикл болсон тус Монакогийн Гран-При тэмцээнд Олон улсын чансаагаараа өнөө цагийн хамгийн шилдэгт бичигдэж байгаа 10 эмэгтэй шатарчин оролцсоны дотор таван Дэлхийн аварга цолтой шатарчин багтсан байв.
Монголын шатрын спортын бүх цаг үеийн хамгийн шилдэг эмэгтэй шатарчин Үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчин, Гавьяат тамирчин, ОУМ/эИМ Б.Мөнгөнтуул есөн өргөөс "өвдөг шороодолгүй" 2 хожин, 7 тэнцэж, нийт 5,5 оноотойгоор 1-3-р байрыг ОХУ-ын шатарчин, ИМ Александра Горяачкина, БНЭУ-ын шатарчин, ИМ Конеру Хампи нартай хувааж эзэллээ.
Монголын оюуны спортын хөгжилд тэмдэглэгдэн үлдэх онцгой амжилт гаргасан Их мастер Б.Мөнгөнтуул өнөөдөр эх орондоо иржээ.
Сэтгэгдэл ( 6 )
Баатар
Баяр хүргэе!
ANUSDI80955877
ANUSDI80955877
Монголыг дэлхиид таниулсан их мастер агуу хүн.
Монголыг дэлхиид таниулсан их мастер агуу хүн.