“Мөнх сайхан төрт Алтан торц” баатарлаг тууль хайллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 03 сарын 02

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан өнөөдөр морин цагт “Чингис хаан” үндэсний музейн Их эзэн Чингис хааны алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн хасбуу тамгын хамт хүндэтгэн залсан Их хааны өргөөнд “Мөнх сайхан төрт Алтан торц” баатарлаг туулийг хайллаа.

Уг туулийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч А.Балдандорж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч Э.Баатаржав нар хайлав. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, тууль судлаач, доктор Т.Баясгалан, “Монгол домог тууль” холбооны ТУЗ-ийн гишүүн, тууль судлаач, соёл судлалын докторант С.Наранхүү нар монгол тууль хайлах зан зүйл, туулийн хэлхээ холбоо, уг үндсийн утга зангилааг тайлбарлав.

ЮНЕСКО-гоос монгол туулийг 2009 онд “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэсэн нь түүний үнэ цэнийг дархалж, хүн төрөлхтний соёлын өв сангийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч, дэлхий дахинд баталгаажуулсан хэрэг юм. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 онд “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргаж, жил бүрийн Цагаан сарын баярыг тохиолдуулан хаврын тэргүүн сарын шинийн гурваны өдөр болон Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өвлийн тэргүүн сарын шинийн гурваны өдөр баатарлаг туульс хайлдаг уламжлал тогтоод байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэргэлэн(122.201.23.219) 2025 оны 03 сарын 13

Сайхан хөшөө болсон байна. Монгол улс эрх биш энэ дайны хөшөө дурсгал босголгүй яахав ээ. Гадна дотны улсад үзүүлэх сайхан түүхэн үзмэр болж байна. Ерөнхийлөгч маань хаа очиж ард түмний ам амандаа бахиралдахыг тэвчиж хуучин музейн барилгыг нураагаад оронд нь сайхан барилга бариулсан. Өмнөх барилга нь сумын төвийн музейгээс дор хөгц үнэртсэн модон шал муруй ханатай тоосгон барилга байсан. Одоо хэн ч ирж үзсэн нүүр улайхгүй болсоон. Одоо энэ хөшөөг бас л шүүмжлээд, хардаад байгаа бололтой. Сайхан эд болсон шүү.

1  |  0
S(103.212.119.202) 2025 оны 03 сарын 13

ANUSDI80955877

1  |  0
Зочин(203.91.115.44) 2025 оны 03 сарын 13

Гоё гоё нэртэй Ойрд шахаанууд л урсаад байна уу?

1  |  0
Мөнх(103.57.93.199) 2025 оны 03 сарын 13

Төр ийг биш ард олноо магтан дуулж байх хэрэгтэй. Шинжлэх ухааны академийг украйн шиг мөннөөр дэмжээд байхлээр манай эрдэмтэд зелинский шиг болж байна.

3  |  0
Close menu