Жүжигчин Зои Салдана анхны Оскараа хүртлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 03

 

Кино урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг Оскарын шагнал гардуулах ёслол 97 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж байна. 

Энэ удаагийн шагнал гардуулах ёслолоос жүжигчин Зои Салдана “Emilia Perez" кинонд бүтээсэн дүрээрээ "Шилдэг эмэгтэй туслах дүр" шагнал хүртэж, анхны Оскараа гардан авлаа. 

Шагнал гардан авах үеэрээ тэрээр "Ээж! ээж маань энд хүрэлцэн ирсэн байна. Миний бүхий л гэр бүл энд байна. Энэхүү шагналыг олгосон Академийнхандаа баярлалаа. Нөхөртөө бас талархснаа илэрхийлье. Ямар сайхан үстэй юм бэ. 

Би Академийн шагнал хүртсэн анхны Доминик гаралтай Америк хүн болж байгаа ч сүүлчийнх нь биш гэдгээ мэдэж байна. Маш их баярлалаа" хэмээн нулимс дуслуулан хэлжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu