ХУВЬСАЛ | "Аминч" уран сайхны кино маргааш нээлтээ хийнэ

2025 оны 03 сарын 04

"Хувьсал" продакшны дэлгэцийн ес дэх уран бүтээл "Аминч" уран сайхны кино маргааш /2025.03.05/  бүх кино театруудад нээлтээ хийнэ. Тус киноны найруулагчаар Г.Бямбасүрэн ажиллаж, гол дүрд Гавьяат жүжигчин У.Уранчимэг, рэппер Б.Өлзий-Учрал /ThunderZ/ залуу жүжигчин Н.Хандуулга, Б.Сэтгэлтүвшин, Х.Мөнхжаргал, У.Нартай, туслах дүрд Соёлын тэргүүний ажилтан Н.Бадарч, И.Дашнамжил нар тус тус дүрийг бүтээжээ.

Дашрамд сонирхуулахад, "Аминч" киноны нээлтийн үйл ажиллагааны тасалбар "Event X Mongolia"-д 300 ширхэгийг борлуулж эхэлсэн бөгөөд тун цөөхөн суудал үлджээ.

Та бүхэн "Аминч" киноны уран бүтээлчидтэй хамт нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэхийг хүсвэл ЭНД дарж билетээ захиална уу!

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu