ХУВЬСАЛ | Найруулагч Г.Бямбасүрэнд МАШИН бэлэглэв

2025 оны 03 сарын 05

Байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын кино урлагийн салбарт цоо шинэ өнгө, цензур тогтоох болсон "Хувьсал" продакшны хамт олон өнөөдөр /2025.03.05/ "АМИНЧ" уран сайхны киногоо нээлээ. "Хувьсал" продакшны захирал, гавьяат жүжигчин У.Уранчимэг залуу уран бүтээлчдийнхээ хөдөлмөрийг үнэлж,  "байр бэлэглэдэг" босго тогтоогоод удаж буй. Тиймдээ ч тус продакшны кино нээлтийн гэнэтийн бэлэг юу байх бол гэдэг хүлээлт үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байв. Харин тэдний сүүлийн нэг жилийн хөдөлмөрт үзэгчид дүн тавих учир киноны талаар нурших нь илүүц ээ.

У.Уранчимэг гавьяат кино нээлт бүр дээрээ баг хамт олныхоо авьяас, хөдөлмөрийг үнэлдэг бөгөөд энэ удаад "Аминч" киноныхоо нээлт дээр зохиолч, найруулагч, жүжигчин, "Хувьсал"-ын хясаанд нуугдсан "сувд" гэгддэг Г.Бямбасүрэнд Германы алдарт машин үйлдвэрлэгч "Volkswagen"-ны 2025 оны цоо шинэ загварын  автомашиныг бэлэглэв. 

Жүжигчин найруулагч Г.Бямбасүрэн нь "Зүрхээр наадагч" киноны 1-р найруулагч "Тооцоогүй тоглоом" киноны гол дүрд жүжигчин,  "Атганд үлдсэн эрдэнэ" киноны 1-р найруулагч "Хайр" жүжгийн туслах найруулагч, жүжигчнээр,  "Миний нууц" киноны 1-р найруулагч, "Тэнгэрээс буусан Од" киноны зохиолч, 1-р найруулагч, "Ноён эмэгтэй" киноны зохиолч, 1-р найруулагчаар тус тус ажилласан байна. 

Өнгөрсөн жил нээлтээ хийсэн "Хувь заяа" киноны зохиолч, ерөнхий найруулагчаар ажиллаж, үзэгчдэд дүнгээ тавиулсан бол энэ удаад "Аминч" киногоороо үзэгчдийг байлдан дагуулахаар зэхэж буй нь энэ аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu