"Аминч" киноныхоо нээлт дээр зохиолч, найруулагч Г.Бямбасүрэндээ машин "Хувьсал"-ын бэлэг үүгээр дуусаагүй. Нээлтийн үeэр киноны арын албанд ажилласан уран бүтээлчдээсээ хөдөлмөрийн аварга тодруулан зургийн дарга М.Сайнжаргал, нэгдүгээр зураглаач Н.Мөнх-Эрдэнэ, туслах найруулагч Л.Гэрэлтцолмон, гэрэлтүүлэгч О.Тэмүүлэн, Making movie А.Мөнх-Болд, гэрэлтүүлэгч Н.Хандуулга, туслах зураач Б.Энхманлай, туслах зураач Ө.Эрхбаяр зэрэг найман хүнд мөнгөн шагнал олголоо. Энэ мэтчилэн залуу уран бүтээлчдийнхээ хөдөлмөрийг үнэлж, дэмжиж, урам зориг нэмдэг гавьяат жүжигчин У.Уранчимэг уран бүтээлчиддээ "байр бэлэглэдэг", "машин" бэлэглэдэг өндөр босго тогтоолоо гэхэд хилсдэхгүй биз ээ.
Дашрамд сонирхуулахад, "Хувьсал" продакшн "Тэнгэрээс буусан од" киноны нээлт дээр залуу жүжигчин Б.Баярмаад нэг өрөө байр, "Ноён эмэгтэй" киноны нээлт дээр зохиолч, найруулагч, жүжигчин Г.Бямбасүрэнд нэг өрөө байр, залуу уран бүтээлчдээ дэмжиж тус бүр мөнгөн шагналуудыг бэлэглэдэг уламжлалтай.
Сэтгэгдэл ( 1 )
ANUSDI80955877