Лос-Анжелесийн тайзнаа нулимс дуслуулсан Женни

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 11

 

BLACKPINK хамтлагийн гишүүн Женни Лос-Анжелес дахь тоглолтынхоо үеэр тайзнаа нулимс дуслуулжээ. 

Тэрээр сүүлд гаргасан Ruby цомгийнхоо "Twin" дуугаа дуулах үедээ ийнхүү сэтгэл хөдлөлдөө автан нулимс дуслуулсан нь халуун сэдвүүдийн нэг болоод байна. Женни энэхүү дууныхаа үг болон аяыг өөрөө бичсэн бөгөөд шүтэн бишрэгчид нь дараах таамаглалыг дэвшүүлжээ. 

Дуучин бүсгүй уг дуугаа нэгэн найздаа зориулж бичсэн хэмээсэн байдаг. Харин уг найзыг нь Melody Day хамтлагийн гишүүн асан Chahee байж магадгүй хэмээн таамаглажээ. Тэд Чондам дахь дунд сургуульд хамт сурдаг байсан бөгөөд 2022 оны эхэн хүртэл нөхөрлөсөн хэвээр байжээ. Тухайн оныхоо дунд үеэс эхлэн тэд хөндийрч эхэлсэн байна. 

"Twin" дуунд "Би чамайг хэзээ ч орхиогүй, би чамайг харсан хэвээр байна" хэмээх мөртүүд гардаг ба харилцаагаа эцэс болгосондоо харамсаж буйгаа өгүүлдэг байна. 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (139.5.218.85) 2025 оны 03 сарын 13

ОДОО ТЭГЭЭД ЯАХ УУ

1  |  0
У(202.9.46.122) 2025 оны 03 сарын 13

Хэнд ч хэрэггүй мэдээ б.адаа

5  |  0
жүжиг(139.5.219.64) 2025 оны 03 сарын 13

Уйлж бас хэнийгээ дуурайгаад унав даа

1  |  3
Зочин(139.5.217.198) 2025 оны 03 сарын 13

Энэ Сондор гэж со-гоор нэвт өвчилчихсөн хүн нэг ширхэг байна аа, ийм балай юм хэнд сонин байх вэ дээ

3  |  0
Top