А.Алтан-Очир тусгай олимпын өвлийн наадмын ес дэх медалийг эх орондоо авчирлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 03 сарын 12

Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд болж байна. 

Наадамд найман спортын төрөлд 103 орны 1500 тамирчин өрсөлдөж байгаа. 

Монгол Улсаас зургаан спортын төрөлд 24 тамирчинтай тус наадмыг зорьсон бол өнөөдөр снөүбордын жиант слаломын төрөлд А.Алтан-Очир хүрэл медаль хүртэж, монголчуудаа баярлууллаа. 

Тэрбээр ийн “Турин-2025” Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмын Монголын багийн анхны медальтан болж байна. Мөн Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмын Монголын баг тамирчдын ес дэх медальтан, гурав дахь хүрэл медалийг хүртэж байгаа юм. 

Өмнө нь 2017 онд Австри улсад болсон тус наадмаас Монголын баг тамирчид хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байлаа. Өдгөө 15 настай А.Алтан-Очир нь Налайх дүүргийн амьдардаг, снөүбордын спортоор хичээллээд хоёр дахь жилдээ болж буй бөгөөд түүний спорт дахь анхны медаль энэ юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top