МХБХ-ны ээлжит бус ИХ ХУРЛЫГ дөрөвдүгээр сарын 28-нд товлолоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 03 сарын 12

Монголын Хөлбөмбөгийн холбооны зөвлөлийн хурал өчигдөр (2025.03.12) болж, Ээлжит бус Их хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 28-нд хийхээр тов гаргажээ.

Их хурлаар МХБХ-ны Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн зарим гишүүнийг шинээр сонгох юм.

Монголын Хөлбөмбөгийн холбооны дүрмийн 31.6 дугаар зүйлд “Холбооны бүтцийн байгууллагад нэр дэвшиж буй нэр дэвшигч сонгуульт Их хурал болохоос 30 хоногоос багагүй хугацааны өмнө Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын газарт нэр дэвших өргөдлөө өгнө. Сонгуульт Их хурал болохоос 10 хоногийн өмнө Холбооны гишүүдэд нэр дэвшигчдийн нэрсийг хүргүүлсэн байна” хэмээн заасан.

Гэвч Олон улсын Хөлбөмбөгийн холбоо болон Азийн хөлбөмбөгийн холбооноос, “Ээлжит бус Их хурал зарлаж байгаа нь МХБХ-ны хувьд онцгой нөхцөл” гэж үзэн, энэ сарын 5-ны өдөр хамтарсан онлайн зөвлөгөөнийг хийснээр дараах зөвлөмжийг бидэнд ирүүлээд байна.

“Нэр дэвшигчдэд өргөдлөө бэлтгэж, явуулахад хангалттай хугацаа өгөх үүднээс дээрх дүрэмд заасан 30 хоногийг дахин 15 хоногоор сунгах зөвлөмжийг хүргүүлж байна. Ингэснээр нэр дэвшигчдийг хянах хангалттай цагийг Холбооны сонгуулийн хороонд ч олгож буй хэрэг юм” хэмээсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.166.196) 2025 оны 03 сарын 14

Холбоог 100% шинэчлэхгүй бол нэмэргүй дээ, улстөрчид болон тэдний гар хөлүүдээс салж байж л арай дээрдэж мэдэх

0  |  0
zochin(1.75.154.147) 2025 оны 03 сарын 13

ene uhnuud usnee huraldag yum bol amjilt gargadaggui huraldsan nereer unegui thalin avj udur hongoo ungruudug heregtei hognuud dampuurj ugui bolvol tna amd unegui tejeelegdeg malaas doloon dor uls naad bailga uter turgen dampuurj ugui bolno u uls unegui tejeeh mungu baihguig medej av

1  |  0
Top