Их мастер Б.Гүндаваад Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртээжээ.
Монголын шатрын ерөнхийлөгч Г.Занданшатар шатрын спортын ахмад зүтгэлтнүүдээ хүлээж авч уулзан, золголт хийхийн зэрэгцээ биеийн тамир, спортын салбарыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан хүмүүсийг өндрөөр үнэлэн, Монгол Улсын Засгийн газрын болон төрийн дээд шагнал болох одон, медалиар шагнаж урамшуулсан байна.
Энэ үеэр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Дасгалжуулагчдын зөвлөлийн дарга, Гэгээн арвай шатрын клубийн үүсгэн байгуулагч, Фиде дасгалжуулагч, Их мастер Б.Гүндавааг шагнаж, урамшуулсан байна.
Их мастеар Б.Гүндаваагийн дотоодод гаргасан томоохон амжилтууд
- 1996, 1997, 1999, 2001 онуудад МХО-ны нэрэмжит "Цодгор хүү " тэмцээний алтан медаль,
- 998 онд Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль
- 1999, 2005, 2006 онд Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль,
- 2001, 2002 онуудад хүрэл медаль
- 2001 онд шатрын спортын дэд мастер цол (12 нас)
- 2003 онд хамгийн залуу буюу 13 насандаа Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд шалгарч Спортын мастер цол хүртсэн.
- 2004 онд Насанд хүрэгчдийн УАШТ-ний блиц төрөлд алтан медаль (14 нас)
- 2006 онд Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль (16 нас)
- 2007 он Олон улсын хэмжээний мастер
- 2008, 2009, 2012, 2013 онуудад Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний аварга
- 2007, 2009, 2011, 2013, 2014, 2017 онуудад Насанд хүрэгчдийн УАШТ-ний блиц төрөлд тус тус алтан медаль
- 2012 оны Монгол улсын шилдэг тамирчин “Бөртэ чоно”-ын эзэн
- 2006, 2010, 2016 онуудад УАШТ-ний мөнгөн медаль
- 2015 онд Монгол опен - Олон улсын анхдугаар тэмцээний аварга
- 2015, 2016, 2019 онуудад УАШТ-ний Рапид төрөлд алтан медаль
- 2019, 2022 онд Насанд хүрэгчдийн УАШТ-ний хүрэл медаль
- Монголын шатарчдын дотоод чансааг 2008-2022 хүртэл тэргүүлсэн.
- Олон улсад гаргасан томоохон амжилтуудаас дурдвал:
- Азийн заалны наадам хүрэл медаль ( 2007 он Макао)
- Оюутны дэлхийн аварга хүрэл медаль ( 2008 он ОХУ, Новокузнецк )
- Оюутны дэлхийн аварга алтан медаль Монгол улсын түүхэн амжилт ( 2010 он Швейцарь)
- 2011 он Олон улсын мастер цол (IM)
- Мальт опен-2014, 2015 он Олон улсын нээлттэй тэмцээний хошой аварга
- Этна опен-2015 он Олон улсын нээлттэй тэмцээн хүрэл медаль (Итали улс )
- Цюрих опен-2015 он 2-6-р байр (Швейцарь улс )
- Прага опен-2015 он 2-6-р байр (Чех улс )
- Бад Звишеннан-2015 он 4-7р байр (Герман улс )
- Парацин-2023 нээлттэй тэмцээний тэргүүн байр (Серби улс)
- 2006, 2008, 2010, 2012, 2014, 2016 онуудад Дэлхийн шатрын олимпиадад шалгаран оролцсон.
- 2022 оны Дэлхийн шатрын 44-р олимпиадад 3 ширээнд 180 шатарчнаас 7-р байр эзэлсэн.
- Дэлхийн шатрын холбооны албан ёсны 3 чансааны нэг болох блиц буюу түргэн тоглолтын чансаагаараа (2667) Дэлхийн шилдэг 100 шатарчинд багтаж байсан.
Их мастер Б.Гүндаваа нь Монгол улсын шилдэг дасгалжуулагчдын нэг бөгөөд сүүлийн жилүүдэд дасгалжуулагчаар голлон ажиллаж, тив, дэлхийн аваргуудаас гадна олон улсын томоохон тэмцээний олон амжилтыг шавь нар нь түүчээлэн, дэлхийн тавцанд алдар нэрээ цуурайтуулж, дөрвөн ч шавь нь одоогоор Үндэсний шигшээ багт харьяалагдах болжээ.
Сэтгэгдэл ( 0 )