Гүржид явагдах Тбилисийн Их дуулга тэмцээн гуравдугаар сарын 21-23-ны өдрүүдэд болно. Уг тэмцээнд зодоглохоор 52 улсын 435 жүдоч мэдүүлгээ ирүүлээд байна.
Энэхүү тэмцээнд Монголын 20 бөх хүч сорих юм. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд Тбилисийн татамид гурав дахиа зодоглох бол К.Ёолк энэ жилийн эхний тэмцээндээ оролцохоор зэхэж байна. Харин 66 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, Тбилисийн Их дуулга тэмцээнд 2023 онд үзүүрлэсэн Ё.Басхүү, Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, нэг хүрэл медальтай Ө.Бямбасүрэн нар өрсөлдөх бол 73 кг-д өнгөрсөн оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Л.Анхзаяа, бага дэлхийн аварга гэгддэг Парисын Их дуулга тэмцээний хүрэлтэй О.Уранбаяр нар барилдах юм.
Тэгвэл 81 кг-д Ази болон Далайн орнуудын залуучуудын АШТ-ий үзүүр бөх О.Шинэбаяр зодоглох бол 90 кг-д өнөө жилийн УАШТ-ий энэ жинд түрүүлсэн, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальтай Ц.Ган-Эрдэнэ, Актау хотноо явагдсан Азийн нээлттэй тэмцээний аварга Б.Мөнхбаяр нар барилдахаар зэхэж байгаа юм.
Ингээд хүнд жинд буюу -100 кг-д Ази болон Номхон далайн орнуудын залуучуудын АШТ-ий хүрэлтэй Б.Хүдэрчулуун, +100 кг-д Азийн наадмын үзүүр бөх, Азийн АШТ-ий хошой хүрэл медальтай, Тбилисийн Их дуулга тэмцээнд 2023 онд үзүүрлэсэн Б.Гончигсүрэн барилдана.
Уг тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальтай, Их дуулга ангиллаас долоон медальтай Г.Наранцэцэг, өсвөр үеийнхний ДАШТ-ий мөнгөн медальт, мөнхүү ангиллын Ази тивийн аварга, Токиогийн Их дуулга тэмцээний V байрын шагналт Ж.Анударь нар, 52 кг-ын жинд өсвөр үеийнхний ДАШТ-ий хүрэлтэй, мөнхүү ангиллын Ази тивийн аварга, өнөө жил Насанд хүрэгчдийн УАШТ-ий түрүү бөхөөр тодорсон М.Нандин-Эрдэнэ, УАШТ-д дөрвөнтөө үзүүрлэсэн Ц.Гал-Од нар, 57 кг-д Монгол улсын аваргад гурвантаа түрүүлсэн, өсвөр үеийнхний Азийн аварга М.Ичинхорлоо, өсвөр үеийнхний дэлхийн аварга, Токиогийн Их дуулга тэмцээний хүрэл медальтай Т.Ариунзаяа нар, 70 кг-д өсвөр үеийнхний Азийн АШТ-ий үзүүр бөх Д.Есүй, -78 кг-д өсвөр үеийнхний Ази тивийн аварга А.Дуламсүрэн, +78 кг-ын жинд Азийн АШТ-ий үзүүр бөх, Азийн наадмын хүрэл, Их дуулга ангиллын хошой мөнгөн медальтан А.Адьяасүрэн нар тус тус зодоглох юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
М.Сугар-Эрдэнэ
Сэтгэгдэл ( 2 )
ene halzan uvgun zailaach busdad bolomj ug ene halzangaas uur uls bdaggui ene zunuggiig halj dard oruulna u haarin thag haarin mungu thaana chin uchnuun chadvarlag zaluus zunduu bna ene halzan uhna uhamsaara yavna u
Нөгөө л Басхүү, Ариунболд, эднээс одоо юу хүлээх, жил ирэх тусам л муудаад байгаа улс ш дээ, ер нь жүдо явцгүй болчихлоо доо, цус хэт ойртсон холбоонд эрс шинэчлэлт хэрэгтэй