Шатрын өсвөрийн аваргууд ӨНӨӨДӨР ТОДОРНО

Б.Гантуяа | Zindaa.mn
18 цагийн өмнө

Монголын шатрын холбооноос зохион байгуулж буй өсвөр үеийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тус УАШТ хөвгүүдийн 56, охидын 50 дахь удаагийн тэмцээн юм. УАШТ 54 сая төгрөгийн шагналын сантай. Энэ удаагийн УАШТ-д зургаа хүртэлх болон 7-18 насны ангилалд нийслэлийн 378, орон нутгийн 882, нийт 1260 шатарчин оюун ухаанаа уралдуулан өрсөлдөж байгаа. 

Зургаа хүртэлх насны шатарчдын УАШТ Тусгаар тогтнолын ордонд эхэлсэн бөгөөд тэмцээнд 160 бяцхан шатарчин өрсөлдөж байна. Тэмцээний аваргууд өнөөдөр /2025.03.16/ тодорно.

Энэ үеэр улсын аварга клуб, академи, аймгийг тодруулах ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu