Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчний 104 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, ШШГЕГ-ын 427-р анги, “Дүнжингарав” дэвжээний бөх, Улсын заан Доржхандын Хүдэрбулга түрүүлж, "Аврагч" спорт хороо, "Ховд" дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай үзүүрлэв.
Дөрөвт Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, Улсын заан С.Сүхбат, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хорооны бөх, Улсын начин Э.Батмагнай нар шалгарлаа.
Наймд Улсын арслан Б.Орхонбаяр, Улсын заан М.Лхагвагэрэл, Улсын харцага Б.Зоригтбаатар, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар үлдэв.
Энэ долоо хоногт:
Сэтгэгдэл ( 0 )