Орон нутгийн цагаар бямба гарагт Тайванийн алдарт жүжигчин Барби Сюгийн Тайвань дахь оршуулах ёслол болж өнгөрлөө.
Тус улсын Next Apple News-ийн мэдээлснээр талийгаачийн нөхөр DJ Koo Барби Сюгийн хоёр хүүхэд, ээж болон бусад гэр бүлийн гишүүдийнх нь хамтаар оршуулах ёслолд оролцжээ. Талийгаачийн чандарыг байршуулах цэцэрлэгт хүрээлэнд очихоосоо өмнө DJ Koo талийгаачийн чандарыг барьж яваа нь дүрс бичлэгт харагдах бөгөөд уй гашууд автсан харагдаж байсан тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.
Барби Сю таалал төгсөөд 40 орчим хоног болж буй. Түүний өмнөх нөхөр Ван Сяо Фей уг ёслолд оролцоогүй бөгөөд ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөөгүй байна.
Өнгөрөгч хоёрдугаар сарын 2-ны өдөр Барби Сю нөхөр Dj Koo болон бусад гэр бүлийнхнийхээ хамтаар Японд аялж яваад уушгины хатгалгаа өвчний улмаас нас барсан. Талийгаачийн шарилыг Японд чандарлаж, чандарыг нь Тайвань руу авчирсан бөгөөд оршуулах газраа сонгож чадаагүйн улмаас ийнхүү оршуулах ёслол нь хойшилжээ.
Сэтгэгдэл ( 0 )