Мисс Т.Батцэцэг "Ододтой бүжиглэе" шоуг орхихоор болжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 18

 

Албан ёсны эрхтэйгээр хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй "Ододтой бүжиглэе" шоу нэвтрүүлгийн хоёр дахь дугаар үзэгчдийн хүртээл болоод байгаа билээ. Тус дугаарт мисс Т.Батцэцэг оролцоогүй нь олны анхаарлыг ихээр татаад байсан. Энэ тухайгаа Т.Батцэцэг албан ёсны тайлбар өгчээ.

Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан "“Ододтой бүжиглэе” шоугаа харамсалтай нь 2-р дугаараас өндөрлүүлэхээр боллоо. Намайг дэмжиж байсан, сайхан үгсээр урам өгч байсан та бүхэндээ талархлаа илэрхийлье. Олон хүмүүс надад санаа зовж хүнд бэртсэн үү, гайгүй юу, дэмжиж байгаа шүү, дахин тайзнаа бүжиглэхийг нь тэсэн ядан хүлээж байгаа шүү гэх мэт олон асуулт болон дэмжсэн мессеж ирж байгаа тул та бүхэндээ шоугаа орхих болсон тайлбараа өгөх нь зүйтэй гэж бодлоо.

Тэмцээнийхээ хоёр дахь удаагийн бүжгийн бэлтгэлийнхээ үеэр өндөр өргөдөг хэсэг ( trick / dance lift ) дээр барьц алдаад газар хүчтэй унаж эгэмнийнхээ ясыг хугарсан гэдгийг эмчээс сонсоод мэдсэн. Одоо нэг гараа огт хөдөлгөж болохгүй, нэг сар хөдөлгөөнгүй гам барьж эдгээх шаардлагатай болсон. Шоугаа эхэлж ч амжаагүй байхад ийм хүнд шалтгаанаар орхихоос өөр аргагүй болсон нь миний хувьд үнэхээр харамсалтай байна. 

Шоунд орох санал ирсэн цагаас эхлэн олон сайхан үзүүлбэр үзүүлнэ гэсэн төлөвлөгөө маань нурсанд үнэхээр сэтгэл гонсгор, харамсалтай байгаа. 

Хэдий сэтгэлээр унаж байгаа ч та бүхнийхээ олон сайхан үг, сэтгэл, дэмжлэгийн хүчээр хурдан эдгээд хэвийн амьдрал, ажил төрөлдөө хурдан буцаж орно оо. Та бүхэндээ үнэхээр их баярлалаа. 

Оролцогч одууд болон бүжигчдэдээ бүгдэд нь амжилт хүсье. Mongol Tv болоод мундаг арын албаныханд нь амжилт хүсье. Бүгдээрээ эрүүл энх болгоомжтой сайхан үзүүлбэрээ үзүүлээд олон түмнээ нүд баясгасан үзүүлбэр үзүүлээрэй" гэжээ.  

Мисс Т.Батцэцэгийн хувьд 2007 оноос эхлэн загварын тайзнаа хөл тавьж, Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг "Miss World" тэмцээнд 2014 онд эх орноо төлөөлөн оролцож байсан. Тус тэмцээний шилдэг 20-д багтсан бахдам амжилт үзүүлж байсан тэрээр спорт хийгээд урлагт тун ч дөртэй нэгэн хэмээн ойр дотнынхон нь дүгнэдэг байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.188.107) 2025 оны 03 сарын 20

Түрүүлж магадгүй охин гэж харагдаж байсан. Түргэн эдгэхийг ерөөе

0  |  0
Anu(103.212.119.93) 2025 оны 03 сарын 19

0  |  0
Anu(103.212.119.93) 2025 оны 03 сарын 19

0  |  0
Монгол хүн(66.181.176.20) 2025 оны 03 сарын 20

Хүн унаж гэмтэхэд тавлаж, доромжилдог нөхдийг бурхан өршөөх болтугай! Мисс Батцэцэг түргэн эдгээрэй! Эрүүл байж улам ихийг бүтээгээрэй! Сайхан төрсөн нь чиний буруу биш, зөв хүмүүжилгүй өссөн бүдүүлэг үг хэллэгтэй хүмүүсийг уучлаарай! Чамд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!❤️

3  |  1
Иргэн(202.126.89.129) 2025 оны 03 сарын 19

Портнер нь яасан хариуцлаггүй юм бээ хүүхэд унгаасан юм бишүү дурак чинь хархад биерхүү чадалтай л залуу харагдхиин

2  |  0
Зочин(66.181.182.21) 2025 оны 03 сарын 19

Оронд нь хасагдсан залууг оруулах хэрэгтэй тэгвэл шудрага болно шүү.Мисст эрүүл энхийг хүсье.

0  |  0
Сайшаалт Ерөөлт (202.126.89.33) 2025 оны 03 сарын 19

..ЭНЭ МИСС АВГАЙ Ч МӨДДӨӨ ЭДГЭХГҮЙ..

0  |  4
Тэнгэр(45.117.35.7) 2025 оны 03 сарын 19

Од гээд хаанаас өгдөг юу юм бэ\n

1  |  0
Сэжгийн авгай зайл(202.136.155.253) 2025 оны 03 сарын 20

Сэжгийн хүүхэн эхнэртэй хүүхэдтэй хүний хүүхэд гаргасан гай чинь өөрт чинь бууж байна. Хүний 2 дох болж амьдрах угаасаа араасаа хар нүгэл дуудаж явдаг юм хохь нь гэж хэлий. Өөрөөсөө гарсан хүүхдээ нуудаг сэжгийн балай авгай

2  |  3
Анужин (66.181.161.75) 2025 оны 03 сарын 19

Батцэцэг эгч муур шиг зулзагалдаг шүү дэ..одоо бүр балай юм болжээ

1  |  1
Зочид(103.57.92.235) 2025 оны 03 сарын 19

Миний дүү эгэмний ясаа бүрэн эдгээгээрэй. Дахиж бүжигт орсны ерөөсөө хэрэггүй шүү. Намхан бол өөр миний дүү өндөр болохоор маш их хэцүү юм. Эдгээд ажлаа сайн хийгээд эрүүл энх аз жаргалтай амьдрах хэрэгтэй. АМЖИЛТ.Я

4  |  0
Zochin(66.181.178.20) 2025 оны 03 сарын 19

Tag mod yum bileeshd ugaasaa,bolison ch deer. Uitgartai neg n ch gsn hasagdaj l baig

1  |  4
Zochin(66.181.178.20) 2025 оны 03 сарын 19

Tag mod yum bileeshd ugaasaa,bolison ch deer. Uitgartai neg n ch gsn hasagdaj l baig

0  |  4
Зоорий(66.181.161.152) 2025 оны 03 сарын 19

Хамтрагч бүжигчин нь нилээн хөгшин харагдсан тйим өргөж шидсэн үзүүлбэр дээр рэакц дутна л даа. Харамсалтай юмаа залуу хүнтэй бүжиглүүлж болоогүй л юм байхдаа.

1  |  4
Зоорий(66.181.161.152) 2025 оны 03 сарын 19

Хамтрагч бүжигчин нь нилээн хөгшин харагдсан тйим өргөж шидсэн үзүүлбэр дээр рэакц дутна л даа. Харамсалтай юмаа залуу хүнтэй бүжиглүүлж болоогүй л юм байхдаа.

1  |  0
Close menu