Дуатлон Монголын хүүхдийн спортын наадмын хөтөлбөрт багтлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 03 сарын 19

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСУХ-ны даргын тушаалаар Монголын хүүхдийн зуны спортын VIII наадмын Зохион байгуулах баг байгуулагдаж, нэгдсэн зааврыг баталжээ.

Монголын хүүхдийн зуны спортын viii наадмын хөтөлбөрт Дуатлоны спорт анх удаа багтсан байна. Заавар ёсоор 2008-2010 онд төрсөн охид, хөвгүүд эхлээд 2,5 км гүйж, дараа нь 10 км уулын дугуйгаар уралдаад, төгсгөлд нь 1,25 км гүйж барианд орох билээ.

Хүүхдийн спортын наадмын шигшээ тэмцээн 2025 оны тавдугаар сарын 26-наас зургаадугаар сарын 5-ны хооронд Улаанбаатар хотноо явагдах юм.

Нэгдсэн зааврыг доорх линкээс үзнэ үү!

https://sport.gov.mn/n/9825/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu