Хүндийг өргөлтийн өсвөрийн УАШТ Хэнтий аймагт эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 03 сарын 21

Монголын хүндийг өргөлтийн холбооноос зохион байгуулж буй өсвөр үеийн 2025 оны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Хэнтий аймгийн Чингис хотод эхэлж байна.

Тэмцээн гуравдугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Хэнтий аймгийн Биеийн тамир, спортын улсын хороо болон ОУХМ, дасгалжуулагч Б.Үүлэнтайсуухүү хүндийг өргөлтийн өсвөр, залуу үеийг дэмжин, өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг найм дахь удаагаа орон нутагтаа хүлээн авч, зохион байгуулж байгаа нь энэ спортын хөгжилд оруулж байгаа томоохон хувь нэмэр болохыг онцлох нь зүйтэй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu