Дуучин IU Netflix-ээр цацагдаж буй "When Life Give you Tangerines" киноны зураг авалтын арын хэсэг зургуудаасаа хуваалцээ.
Тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан эдгээр зургуудаа хуваалцсан бөгөөд эдгээр зургууд дээр түүнтэй хамт ажилласан уран бүтээлчид мөн багтсан байна. Эдгээр зургууд дунд бага хүүгээ алддаг хэсгийн зургууд ч мөн багтсан нь үзэгчдийн сэтгэлийг ихээр хөдөлгөжээ.
Тус кинонд Э Сун гэх эмэгтэйн амьдралыг дөрвөн улирлаар төлөөлүүлэн өгүүлнэ. Одоогийн байдлаар рейтингээрээ тэргүүлж буй тус кино IMBD дээр 9.4 гэх үнэлгээ аваад буй бөгөөд кино сонирхогчдын анхаарлыг ихээр татаж, үзэлтээрээ тэргүүлсээр байна.
Киноны сүүлийн ангиуд энэ сарын 21 болон 28-ний өдрүүдэд цацагдах ажээ.
Сэтгэгдэл ( 0 )