Түүхэн дэх анхны чулуун зэвсгүүдийг хүн бүтээгээгүй гэж үзэж байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 20

АНУ-ын Кливлендийн Байгалийн түүхийн музей, Кентийн улсын их сургуулийн эрдэмтэд чулуун зэвсэг үүссэн тухай шинэ таамаг дэвшүүлжээ. Тэдний үзэж буйгаар, эртний хүмүүс чулуун зэвсэг өөрсдөө хийж эхлэхээсээ өмнө эхэндээ байгалийн хурц эрмэгтэй эд зүйлсийг хэрэглэж байжээ.

“Archaeometry” сэтгүүлд бичсэнээр, эрдэмтдийн Кени, Оман зэрэг баг дэлхийн янз бүрийн улсад хээрийн судалгаа хийх явцдаа “натуралит” гэгддэг хурц эрмэг бүхий чулуунууд их хэмжээгээр байгальд байдгийг олж илрүүлсэн байна. Ийм төрлийн чулууг ашиглаж эхэлснээс хойш хурц эрмэгтэй чулууны эрэлд гарахгүйн тулд чулуун зэвсгийг өөрийн хүссэн хэлбэрээр өөрсдөө бэлтгэж эхэлсэн байна. Археологичид энэхүү таамгийг батлахын тулд 3-6 сая жилийн өмнө натуралит чулууг ашиглаж байсныг гэрчлэх баримт олохоор төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu