Улсын харцага Д.Батболд МҮБХ-ны Дэд тэргүүнээр сонгогдлоо

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 21

 

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны Дэд тэргүүнээр Улсын харцага Д.Батболд сонгогдлоо. 

Холбооны дүрэмд заасны дагуу МҮБХ-ны тэргүүн нь гурав хүртэл Дэд тэргүүнтэй байж болох бөгөөд тэргүүний санал болгосноор тэргүүлэгчид хэлэлцэн, баталгаажуулдаг.

Уг дүрмийн хүрээнд МҮБХ-ны тэргүүний санал болгосноор МҮБХ-ны тэргүүлэгч, Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөлийн гишүүн, Монгол Улсын харцага Даш-Очирын Батболдыг МҮБХ-ны Дэд тэргүүнээр ажиллуулахаар тэргүүлэгчдийн хурлаар баталгаажуулжээ.

Улсын харцага Д.Батболд нь МҮБХ-ны орон нутгийн асуудал хариуцсан Дэд тэргүүнээр ажиллах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu