Big Bang хамтлагийн ахлагч G-Dragon "Good Day" хэмээх шоугаа үзэгчдийн хүртээл болгоод байгаа билээ. Тус шоуны зургаа дахь дугаар энэ сарын 23-нд цацагдах ёстой байсан ч жүжигчин Ким Сү Хёнтой холбоотой асуудлаас үүдэн цуцлагджээ.
Тус шоунд Ким Сү Хён оролцсон. MBC телевизийн зүгээс Ким Сү Хёны оролцсон хэсгүүдийг аль болох багасгана хэмээн мэдэгдсэн ч шоуны энэ удаагийн дугаарыг цуцлахад хүрсэн байна. Учир нь нэвтрүүлгийг дахин засварлахад хугацаа шаардлагатай болсон байна.
Энэ долоо хоногт тус шоу нэвтрүүлгийн оронд "I Live Аlone" нэвтрүүлгийн тусгай дугаар үзэгчдэд хүрэх бол ирэх долоо хоногт "Good Day" нэвтрүүлэг цацагдах эсэх нь тодорхойгүй байна.
Уг шоу нэвтрүүлэг G-Dragon-ий урт хугацааны дараах эргэн ирэлттэй холбоотой нэвтрүүлэг байсан. Нэвтрүүлэг нь ийнхүү цуцлагдсаны дараа GD өөрийн инстаграм хуудаснаа "Энэ хатуу ширүүн ертөнцөд сэргэг байгаарай" гэх утга бүхий пост оруулсан Ким Сү Хёнд хандсан үг байж мэднэ хэмээн шүтэн бишрэгчид нь таамаглажээ.
Сэтгэгдэл ( 0 )