Жүжигчин Ким Сү Хёныг тойрсон асуудал улам бүр газар авсаар байна. Түүнийг олон нийт талийгаач жүжигчин Ким Се Руны үхэлд тодорхой хэмжээгээр буруутгаж байгаа бол талийгаач дуучин Соллигийн ах мөн түүнийг буруутгасан өнгө аяс бүхий бичвэр нийтэлжээ.
Тэрээр эхний удаад "Ким гуай хэлмээр байгаа олон зүйл байгаа хэдий ч хэлмээргүй байна. Өндрөөс унах хэцүү болохоор сайн бариарай" хэмээн бичсэн нь олон нийтэд Ким Сү Хёныг хэлж байна гэх таамаглал төрүүлсэн. Талийгаач дуучин Солли болон Ким Сү Хён нар найруулагч И Са Раны "Real" хэмээх кинонд 2017 онд хамт дүр бүтээж байсан бөгөөд тус кинонд Соллигийн +18 хэсгүүд гарсан нь үзэгчдээс ихээхэн шүүмжлэл хүртсэн байдаг.
Талийгаач дуучин Соллигийн ах хоёр дахь бичвэртээ "Би Сү Хёны нэрийг ч хэлээгүй байхад хүмүүс тэр дороо бөөгнөрөөд ороод ирлээ. Чамайг ч бас галзууруулж, юуг ч нотолж чадахгүй байгаа байх, тийм үү?
Тийм ээ, би ийм эргэлзээн дунд олон жилийг өнгөрөөж, "Түүнд өөр сонголт байхгүй байсан байх" гэж өөртөө дахин дахин хэлж, өөртөө үүнийг итгүүлэхийг хичээсэн. Энэ бодол минь намайг эрүүл байхад минь тусалдаг. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй учраас би юу ч хэлэхгүй. Түүнээс болж маш олон хүн хэцүү байдалд орно. Хэдийгээр би үг хэлсэн ч энэ нь ямар нэгэн нотлох баримь болж чадахгүй, мөн та нарын хэнд чинь ч тус болохгүй.
Өө нээрээ.... та нар дүүг минь ижил төрлийн асуудлаас болж байнга доош нь хийдэг байсан биш бил үү? Түүнийг хаа сайгүй ярьсаар байгаа нь үнэхээр жигшмээр санагдаж байна" гэжээ.
Тэрээр өөрийн бичвэртээ Ким Сү Хён биш гэж албан ёсоор мэдэгдээгүй нь олон таамаглал дэвшүүлэхэд хүргээд байна. Ким Сү Хён болон Солли нарын хамтран тоглосон "Real" кинонд Ким Сү Хён Соллигийн нүцгэн хэсгүүдийг оруулах санал гаргаж, тус кино нь бүтэлгүйтсэн тул Солли олон нийтээс чамгүй шүүмжлэл хүртсэн. Соллигийн хувьд 2019 онд 25 насандаа гэртээ амиа егүүтгэн нас барсан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Их нэр хүнд, их мөнгө их хэл ам дагуулах юм даа.