Г.Наранцэцэг "Их дуулга"-аас алтан медаль хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 03 сарын 24

 

Гүрж улсын Тбилис хотод жүдо бөхийн их дуулга гуравдугаар сарын 21-23-нд болоход 52 орны нийт 385 (эрэгтэй 219, эмэгтэй 166) тамирчин өрсөлдлөө.

Манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар нарын удирдлага дор 20 тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Ганбаатарын Наранцэцэг алтан медаль хүртлээ.

Энэ жингийн дэлхийн чансааг олимпын наадмын мөнгө, дэлхийн аварга, гавьяат тамирчин Б.Баасанхүү тэргүүлж байна. Мөн шагналт тавдугаар байрт хоёр тамирчин орсноор Монгол Улсын баг 52 орноос медалийн чанараар зургадугаар байрт жагсав. Дараагийн тэмцээн Тажикистан улсын Душанбе хотод дөрөвдүгээр сарын 2-4-нд болох юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.178.59) 2025 оны 03 сарын 24

Нэгээс бусад нь үүрэггүй хоолны савнууд, манай жүдо сайн байна, хөгжиж байна гэхэд хэцүү, хаяа аз од нь гийсэн нэг нь сиймхийгээр гүйдэг, ерөнхий түвшин бол маш тааруухан л юм шиг

1  |  0
Close menu