Монгол ардын уртын дуу “Бор борын бялзуухай” хэмээх домогт уран бүтээлийг СТА Т.Баянжаргал, О.Анхчимэг нар хамтран гайхамшигтайгаар шинэчлэн бүтээжээ.
Уртын дуучин СТА Т.Баянжаргал, О.Анхчимэг нар хамтран ардын урлагаа түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд 2025 оны 04 дүгээр сарын 04-нд "Аса арена"-д "Хүрээ хөг" тоглолтыг зохион байгуулах гэж байна.
Уг тоглолтод Зүүн хүрээ Дашчойлин хийдийн Хамба лам, МУСГЗ, Доктор Ч.Дамбажав тэргүүтэй лам нар унших бол, ардын сайхан дуу хуурыг нийслэлийн Улаанбаатар театрын уран бүтээлчид болон СТА Т.Баянжаргал, СТА О.Анхчимэг нар гоцлон хүргэх юм.
Тоглолтын тасалбарыг eventx.mn -ээр дамжуулан худалдан авах боломжтой бол дэлгэрэнгүй мэдээллийг 72726262, 99203311, 88555596 утсаар лавлах боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )