Өнгөрсөн хоёрдугаар сарын 10-наас өчигдрийг хүртэл үргэлжилсэн Футзалын 13 хүртэлх насны хөвгүүдийн лигийн тэмцээнийг Д.Нанжид дасгалжуулагчтай “ДМЮ”-гийн хөвгүүд тэргүүлж, удаах байрыг В.Мөнхжаргал дасгалжуулагчтай “Дэрэн” клубын тамирчид эзэллээ.
Харин гуравдугаар байрыг А.Амарболд дасгалжуулагчтай “Ховд Вестерн”, дөрөвдүгээр байрыг С.Пүрэвсүх дасгалжуулагчтай “Хоромхон”-ы хөвгүүд эзэмшив.
Тэмцээнд оролцсон багуудыг эзэлсэн байрынх нь дарааллаар жагсаавал:
Энэ удаагийн тэмцээнд сонирхолтой, чадварлаг тоглолтыг үзүүлж чадсан Б.Наранбилэг /ДМЮ/ “Шилдэг тоглогч”-оор шалгарсан бол хамгийн бага гоол алдсан үзүүлэлтээр “Дэрэн” клубын Анар “Шилдэг хаалгач” болж, хамгийн олон буюу 16 гоолын эзэн болсон, “ДМЮ”-гийн Т.Эрдэнэбилэг “Мэргэн бууч”-аар тодорлоо.
Футзалын 13 хүртэлх насны хөвгүүдийн лигийн тэмцээний хаалтын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндэт зочдыг дурьдвал, “Дэрэн” клубын дасгалжуулагч В.Мөнхжаргал, МХБХ-ны Тэмцээн зохион байгуулах хорооны дарга, “ДМЮ” клубын дасгалжуулагч Д.Нанжид, "Ховд Вестерн"-ийн дасгалжуулагч А.Амарболд нар байлаа.
Сэтгэгдэл ( 0 )