ЦЕГ | Хууль бус үйл ажиллагаа явуулсан алба хаагчидтай эвлэрэхгүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 03 сарын 24

“Торгоны зам” онлайн мөрийтэй тоглоомын газрын эзэн гэх А.Баяржавхлан “Ноорог” пэйжийн хамааралтай гэх 9.3 тэрбум төгрөгийн талаар өчигдөр мэдэгдэл хийсэн.

Тэрбээр “Миний дүү А.Очбаярыг “Ноорог”-ынхонтой хамт байхад нь цагдаа нар саатуулж, дансны мэдээллийг олж авсан. Миний хувьд дүүгийнхээ дансыг 6-7 сар орчим ашиглаж, мөрийтэй тоглоомын мөнгийг 9.3 тэрбум төгрөг орж, гарсан. Түүнээс биш энэ мөнгө “Ноорог”-ынхонтой хамааралгүй” гэдэг тайлбар өгсөн. Түүнчлэн мөрийтэй тоглоом зохион байгуулсан уг хэрэгт нэр бүхий цагдаагийн алба хаагчид хамааралтай гэдгийг онцолсон. 

Тэгвэл уг мэдээлэлтэй холбоотойгоор өнөөдөр /2025.03.24/ Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийж "Хууль бус үйл ажиллагаа явуулсан алба хаагчидтай цагдаагийн байгууллага эвлэрэхгүй. Дотоод хяналт шалгалт хийж тогтооно. Хэрэв гэм буруугүй бол алба хаагчийнхаа нэр төрийг сэргээнэ" гэлээ.

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hun(103.140.10.198) 2025 оны 03 сарын 30

Zuv demjij bn

0  |  0
Gatsdaa(103.212.163.195) 2025 оны 03 сарын 31

Хоосон үг

2  |  0
Хохирогч...(59.153.113.121) 2025 оны 03 сарын 29

Та нар ажилаа оногдсон ажлаа тангараг өргөсөн шигээ сайн хийнэ шүү үгүй бол гэмт хэрэгт орооцолдсон дарга нартайгаа ард түмнийхээ эсрэг байсан хэргээр ард түмэнтэйгээ нүүр тулах нь дээ. Хамгийн шударга байх бас үнэн худлыг ялгаж өгөх хүмүүс нь та нар шүү! Бид та нарийг улсад төлсөн мөнгөөрөө тэжээж байгаа шүү!!!

0  |  0
Зочин (202.126.90.213) 2025 оны 03 сарын 31

Цагдаагийн алба хаагч нарт итгэх хүн ховор болж дээ. Авилга ашиг хонжоо хайсан цагдаа хувцасаар биеэ далдалсан новшнуудаасаа салах цаг болоогүй юү

4  |  2
Зочин(139.5.219.240) 2025 оны 03 сарын 30

Авилгач хурандаа нар өөрсдийгөө шалгах уу

2  |  0
Батаа(202.9.46.209) 2025 оны 03 сарын 30

Монголын цагдаад тэнэг хүн л итгэх бхдаа. Яг үнэндээ улсын хөгжил дэвшилд хамгийн их саад болж бгаа. Өөрсдөө хэрэв ярьвал асар их юмны учир олдоно.

2  |  0
Зочин(202.126.90.119) 2025 оны 03 сарын 30

За цагдаа иймэл юм хэлдэг дараа нь манай цагдаа буруугүй байна тээд л хэрэг хаагдлаа гээд л дуусаа

1  |  0
Би гэгээрсэн(202.126.90.224) 2025 оны 03 сарын 25

Надад үнэндээ хамаагүй сэдэв

0  |  0
Зочин(59.153.112.32) 2025 оны 03 сарын 30

Сайн шалгах хэрэгтэй, олон залуус эд хөрөнгө, сэтгэл санаа, амьдралаараа хохирч байгаа шүү, муу луйварчдыг шалгаж зохих шийтгэл оногдуулах хэрэгтэй

2  |  0
Иргэн (66.181.191.193) 2025 оны 03 сарын 30

Ха ха чадах уу. Нэг л дүр эсгэсэн жүжигчид

1  |  0
Иргэн (66.181.182.26) 2025 оны 03 сарын 30

Зөв шүү дээ хар тамхи, мөрийтэй тоглоомын ашигийг хүртэж суудаг Монгол улсын цагдаагийн байгууллагатай хамт л унах ёстой!!! Үеийн үед авилга, хар тамхи, мөрийтэй тоглоомын дэмжиж санхүүгийн ашиг хонжоо олдог хурандаа нар олон байсан одоо ч МАН- мафиуудтай нийлсэн цагдаагийнхан Монгол улсын сүйрүүлж бн!!!

5  |  0
Чинзо(202.126.88.65) 2025 оны 03 сарын 24

Генерал Сүхболдыг энэ асуудалд бодиттой хандана гэж найдаж байна

0  |  0
Өндөр настан(66.181.188.204) 2025 оны 03 сарын 24

Зөв шүү дээ. Хууль шүүх,цагдаагийн байгууллагын талаар үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл гарч байгаад харамсаж бна. Төр түмний соргог харуул манаа болсон тангараг өргөсөн хуульчид маань үнэнийг олж хужрыг нь тунгаах биз ээ.

0  |  0
зочин(66.181.186.80) 2025 оны 03 сарын 24

зөв

0  |  0
Top