2NE1 хамтлагийн гишүүн Пак Бум өөрийн Пак Бум нэрээ Пак Бум Элизабет болгон өөрчилжээ.
Сүүлийн үед түүний цахим орчин дахь үйл хөдлөл олны анхаарлыг ихээр татаж, шүтэн бишрэгчдийнх нь санааг ихэд чилээх болсон. Тэрээр өөрийн цахим хуудаснаа жүжигчин И Мин У-гийн зургийг оруулж "нөхөр минь" хэмээн удаа дараа оруулсан нь түүний инстаграм хэрэглээг хязгаарлахад хүргэжээ.
Мөн тэрээр өнгөрөгч хоёрдугаар сарын 27-нд Сөүлд зохион байгуулагдах ёстой байсан тоглолтынхоо өмнө бие болоод сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарал хандуулахын тулд түр завсарлага авахаа мэдэгдсэн. Үүнээс хойш нам гүм байсан тэрээр ийнхүү нэрээ сольсон нь түүнийг олны анхаарлын төвд дахин оруулж, түүний сэтгэцийн эрүүл мэндэд дахин санаа зовоход хүргэжээ.
Сэтгэгдэл ( 0 )