Дэлхийн дуурийн Оскар гэгддэг Олон улсын дуурийн наадмаас Ардын жүжигчин Э.Амартүвшин "Дэлхийн шилдэг баритон" шагнал хүртжээ. Уг шагналыг нийт авсан оноогоор нь дүгнэдэг бөгөөд тэрээр нийт 5900 оноо цуглуулснаар ийнхүү шилдгээр шалгарсан байна.
Э.Амартүвшин 2020 онд уг шагналыг мөн хүртэж байсан. Уг шагналыг авахаар өрсөлдөж буй дуучдыг оноогоор нь жагсаан, тухайн дуучин Ла Скала, Метрополитан, Парисын үндэсний дуурийн театр, Баварийн улсын дуурийн театр зэрэг томоохон театруудад тоглосон байх ёстой гэх шаардлага тавьдаг. Мөн дуурийн театр, фестиваль, концертын танхимд тоглох бүрт нь 100 оноо өгөх зарчмаар үзүүлэлтийг нь хэмжин, эцсийн дүнг гаргадаг байна.
Дэлхийн шилдгүүдийг ийнхүү түүчээлэн шилдгээр шалгарсан тэрээр 25 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин, 36 насандаа Монгол Улсын Ардын жүжигчин цолыг тус тус хүртэж байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Сонгодгийнхны сонгодог жишээ, одоо зөрүүлээд нэг нь иймэрхүү магтаал нийтлүүлнэ, кк